Өмнөговь: 90 жил, 90 инженер бэлтгэнэ

Өмнөговь: 90 жил, 90 инженер бэлтгэнэ

Өмнөговь аймаг байгуулагдсаны 90 жилийн ойн хүрээнд аймаг орон нутгийн бодлогоор олон ажлууд хийгдэж байгаагийн нэг нь УИХ-н гишүүн Д.Бат-эрдэнэ, Засаг дарга Р.Сэддорж нарын санаачлагаар Өмнөговь аймгаасаа 90 инженер бэлтгэх төсөл юм.

Өмнөговь аймгийн харьяат Ерөнхий Боловсролын Сургууль төгсөгчид, суралцаж байгаа оюутнууд, мэргэжлээ дээшлүүлэх сонирхолтой ажилчид энэ төсөлд хамрагдах боломжтой бөгөөд ТӨМӨР ЗАМ, УУЛ УУРХАЙ, ЭРЧИМ ХҮЧ, БАРИЛГА, МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИ-ийн чиглэлд ШУТИС-д тэтгэлэгтэйгээр суралцуулах юм.

Энэ хүрээнд Өмнөговь аймагт ТӨМӨР ЗАМ, УУЛ УУРХАЙ- н эчнээ ангиуд мөн хичээллэнэ.

90 ЖИЛ, 90 ИНЖЕНЕР ТӨСӨЛ

Мэдээлэл авах утас: 8914-7477/ ажлын цагаар/