БОКСЫН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС ХОЁР ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ

БОКСЫН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС ХОЁР ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ

Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо болсон боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд ОБЕГ-ын харьяа Аврагч биеийн тамир техник-спортын хорооны гурван тамирчин оролцож, хоёр хүрэл медаль хүртлээ.

Тус тэмцээн 05 дугаар сарын 21-31-ний өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд эрэгтэйчүүдийн 69 кг-ийн жинд  ОУХМ Б.Мишээлт, эмэгтэйчүүдийн 51 кг-ийн жинд ОУХМ Л.Алтанцэцэг нар хүрэл медалийн эзэн болсон юм.

Залуу тамирчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны медалиудаа хүртлээ гэж ОБЕГ-ын харьяа Аврагч биеийн тамир техник-спортын хорооноос мэдээллээ.