Чойжилжав Цагаанбаатарын зөвлөгөө ба тэмдэглэл

Чойжилжав Цагаанбаатарын зөвлөгөө ба тэмдэглэл

Чойжилжав Цагаанбаатарын тэмдэглэлээс

 Халуун усанд гараа дүрэх нь толгой өвдөхийг багасгана.

Толгой өвдөх үедээ дараах санамжийг туршаад үзээрэй.

  • Хүзүү толгойндоо иллэг хийж, жин тавих эсвэл халуун ууранд орох.
  • Хоол цайгаа цаг хугацаанд нь тохируулан хэрэглэх
  • Аспирин уух
  • Халуун усанд гараа дүрэх нь толгойн өвдөхийг багасгана.
  • Хоёр гараа бугуй хүртлээ халуун усанд дүрж 30 минут хиртэй байлгах.
  • Халуун ус нь раын цусны эргэлтийг сайжруулж, тархинд хуримтлагдсан цусыг тарааж эргэлтийг сайжруулна.
  • Мөн халуу ус нь мэдрэлтийн төгсөлүүдийг срэгээж тархи толгойг тайвшуулдаг.

Иллэг хийх арга.

  • Гарынхаа эрхий хуруугаар нөгөө гарынхаа алган дээр сайн дараад аажмаар зөөлөн иллэг хий. Гарын алган дахь мэдрэлийн төгсгөлүүдэд иллэг хийснээр толгойн өвдөлтийг багасгана. Энэ хялбар аргыг хүмүүс өргөн хэрэглэсээр ирсэн.

Магнигаар эмчлэх.

  • Магнигаар баялаг хоол, хүнс хэрэглэх нь толгойн өвчнийг багасгана. Гэхдээ мангийг нэмэлтээр хэрэглэхийн өмнө эмчийн зөвлөгөө авах хэрэгтэй.

Толгойн өвчний дарах уламжлалт эмчилгээ.

  • Хөлөө мөстэй усанд дүрхэд ус их хүйтэн боловч хэсэг хугацааны дараа хөл чинь дулаацна. Дараан хөлөө хучиж дулаан байлгах хэрэгтэй. Ингэж хүйтэн усаар хөлөө цочроох нь толгой өвдөлхийг зогсооно.
  • Гартаа тос түрхээд эрхий хурууныхаа үе дээр хэдэн минут чанга дарж үр. Нөгөө гарынхаа эрхий хуруун дээр мөн адил үрнэ. Энэ үйлдлийг 3-5 минут иллэг хийх хэрэгтэй.
  • Мөн эрхий хуруугаараа тагнайн дээрээ өөр өөр цэгт дарах нь толгойн өвчинг намдаахад тустай.

Амьдралаас урган гарсан ашигтай зөвлөгөө.

 

  • Ганга өвсийг хэрэглэх.

Тархины даралттай хүүхдийн толгойг ганга өвсний хандаар угаах юмуу, эсвэл уг хандыг шингээсэн алчуураар 7-10 хоног бооход тархины даралт өвчин багасч эдгэрдэг. Мөн түүхий цагаан будаагаар дэр хийж дэрлүүлэхэд ач холбогдолтой.

  • Хавантай үед шар будааг .....

200 гр усанд амны жижиг халбагаар 3 удаа шар будаа хийж чанаж идэхэд хаван амархан буудаг. Усанд ямар ч хоьц давс, чихэр, тос холихгүй.

  • Ларингит өвчний үед гэрийн нөхцөлд гарын доорхи материалаар бигнүүр тавих.

Ларингит өвчний үед амархан хүндэрдэг. Энэ үед гэрийн нөхцөлд шар будааг чанаж агшаагаад даавуун дээр дэлгэж тавин хоолойд 20-30 минут бүлээнээр бигнүүр тавихад өвчин илааширдаг.

Хөлөө ачиж суухаас зайлхий

 Та хөлөө ачих дуртай биздээ. Энэ нь тийм ч гэмгүй зүйл биш ажээ. Тийм байдалд нуруу тань дандаа мушгигдаж байгаа аж. Нурууны үе хоорондын мөгөөрс ингэж суух үед шахагдан тархийг тэжээдэг цусны судсууд ба мэдрэлийн судлыг дархж байдаг байна. Энэ шахалтаас хараа муудаж, сэтгэх чадвар буурах ба зүрх болон бусад эрхтний ажиллагаанд ч сөрөг нөлөө үзүүлдэг ажээ. Үүнээс гадна хөлийн венийн /хураагуур/ судасны цусны эргэлтийг ч муутгах аюултай юм. Чухамдаа хөлөө ачих нь хөлийн судас бүдүүрэхэд хүргэдэг байна.

 

Бананы хальсаар шалбарсан шархыг эдгээх нь

 Болгоомжгүйгээс болж гараа шалбалах буюу бага зэрэг эсгэсэн үед бананы  хальсыг дотор талаар нь самбайгаар болон нимгэн даавуугаар дарж боовол хэсэг хугацааны дараа өвчин нь намдаж эдгэх нь түргэн байдаг.

 Буцалсан ямар усыг ууж болохгүй вэ?

 Буцалгаад битүү саванд өнжиж хоносон усыг ууж болохгүй.

  1. Данханд хийгээд хэдэн өдөр болсон буцалсан усыг ууж болохгүй.
  2. Дахин давтан буцалгасан усыг ууж болохгүй.
  3. Наранд хэт бүлээн болсон түүхий усыг ууж болохгүй.

Учир нь дээрх буцалсан усанд хүний биед хор болохуйц бичил нянгууд их байдаг.

Мах, ногоотой зөв харьцаж суръя

 Хадгалах гэж байгаа махын угааж үл болно. Угааваас амархан муудна .

  • Түүхий махыг хоолонд хэрэглэхийн өмнө давсалвал түүний шүүс ирээх ялгарч, амт, чанар, тэжээллэг байдал нь алдагдана.
  • Шарсан элэгийг амттай байлгая гэвэл, түүний шарахын өмнө 1-2 хормын хормын хугацаагаар буцалсан усанд хийж, дараан нь хүйтэн усаар угаан, хатаасан байх (ус гоожихооргүйгээр) шаардлагатай.
  • Шарсан махыг тосонд хийвэл удаан хадгалж болно. Харин энэхүү тосонд дусал ус байх ёсгүй.
  • Жижиглэн хэрчиж чанасан махыг томоор хэрчсэнийг бодвол шүүс ба амтлаг чанар багатай байдаг.
  • Гахайн мах өөртөө янз бүрийн үнэр шингээдэг тул түүнийг таглаатай саванд хадгалж байх нь зүйтэй.
  • Хэрэв үхрийн бөөр мэдэгдэм эвгүй үнэртэй байвал түүнийг сайтар угаасны дараа ус хийж буцлах төлөвтэй болсон үед ус (шөл)-ыг нь юүлждахин угаах ба үүний дараа ус хийж сая буцалгаж болгоно. Чанасан бөөрөнд чулуу байвал бөөрөө жижиглэн хэрчээд хүйтэн усаар угаа. Чанасан бөөрийг шөлгүйг, тагтай саванд хадгалж байгаад хэрэглэнэ.
  • Хүнсний ногоог чанаж хэрэглэхийн дөнгөж өмнөхөн л цэвэрлэж, хэрчих нь зүйтэй. Ингэвээс амн дэм, эфирийн тосны алдгал нь баг байдаг.
  • Хигдэс, шанцай (салат) хэрэглэх ногоог бүтнээр нь (хэрчилгүйгээр) угааваас зохино.
  • Ногоог хичнээн л том хэрчвэл тодхий чинээ ашигтай бодисоо бага алдана.
  • Бүтэн нимбэгийг хатахаас сэргийлэхийн тулд түүнийг хүйтэн усанд хийнэ.
  • Төмсийг хэрчихийн өмнө усанд удаан хадгалвал цардуул болон амин дэм “C” –ийнхээ хагасыг алдаж, дарайн, мууддаг.
  • Исгэсэн байцааг бүлээн усаар угаавал зөвхөн хүчил төдийгүй, тэжээллэг бодис, амин дэм “C” тэргүүтэн нь цөм алдагддагийг анхаараарай.
  • Толгой нь ногоорсон лууьан гашуун байдаг учраас хүнсэнд үл хэрэглэвээс зохино.
  • Цэвэрлэсэн лууван амархан хаттаг тул түүний дээгүүр цэвэр нойтон алчуураар хучин хадгалах нь зөв.
  • Хатаасан лууван, манжин төм зэрэг хүнсний ногоог хэрэглэхийн өмнө дээр нь хүйтэн ус хийж нэлээд байлган хөөж хөвсийх боломж олговоос зохино.
  • Чанаж буй төмсний амтыг сайжруулъя гэвэл (шөл) усанд нь дээн булцуу сармис хийгээд чанаарай.
  • Угаасан ногоон сонгиныг бүү хадгал. Учир нь чийгнээс болж сонгино амархан муудна.

Афоризм

 Сонгож авсан бүсгүйгээр нь эр хүний өөрийгөө хэрхэн үнэлж явдгийг тодорхойлж болно.   Гёте

  • Хайр сэтгэлд ямагт бага зэрэг солиорол байдаг. Гэхдээ Солиорол бүхэнд бага боловч эрүүл утга учир агуулагддаг.  Ницше
  • Арван наймтай хархүү таашаадаг, хорьтой эр дурладаг, гучин настай бол эзэмдэхийг хүсч, дөчтэйдөө сая эргэцүүлж боддог. Поль де Кок
  • Эр хүний өс хонзонгоос биш, эм хүний хайраас айвал зохилтой. Энэ бол хэчнээн аюултай байх тусмаа аятайхан санагддаг хор юм. Сократ
  • Эмэгтэй хүнтэй болгоомжтой харьц. Бурхан тэднийг муруй хавиргаар хийчихээд тэгшилж чадаагүй юм. Муруйг нь засаг гэвэл хугарчихна, засч залахгүй бол улам л муруйгаад байна. Гёте
  • Эмэгтэй хүнээс яагаад үйлснийг нь асууж болно л доо. Гэвч асуугаад ямар ч нэмэргүй. Тэр үүнийг санахгүй. Александр Дюма
  • Эмэгтэй хүний толгой нь гэсэн зүрх байдаг юм. Жан Поль
  • Хоолны дараа гурван эр хүнийг хамтад нь орхивол тэд хүүхэн ярьцгаана гэдэгт итгэлтэй байж болно. Тэр яриаг нь аль ахмад настай нь өдөөнө. Александр Дюма
  • Эмэгтэй хүний сүүлчийн дурлалыг л эрэгтэй хүний анхны хайртай зүйрлэж болох юм. Жан Поль
  • Эмэгтэй хүн зүрхний түлхүүрээ өгсөний маргааш л цоожоо сольжихсон байх явдал цөөншүй. Шарль дө Сент-Бев

 

 

Алдартнуудын хэлсэн үгнээс

 

Зогсонги байдал гэж байхгүй учраас хэн ургшаа эс ахивал тэр ухарна.

                                                                                                                В.Г.Белинский

Өнгөрсөн түүхээс баларсан үнсийг нь биш бадарсан галыг нь ав.

                                                                                                                А.Новай

Зорилгогүй амьд явна гэдэг золиосонд өртөн цагаасаа эрт өөд болохтой эгээ адилхан.

                                                                                                                И.Гёте

Тариагаа тарих ажлыг яруу найраг, ая зохиохтой адилхан сайхан хэрэг гэж ухаараагүй улс үндэстэн цэцэглэн хөгжиж чадахгүй.

Ж.Вашингтон

 

Ядуурах нь залхуурлын хөлс шан мөн.

                                                                И.Гёте

Сул дэмий өнгөрсөн цаг мөч бүхэн гээсэн ажил, алдсан ашиг мөн.

                                                                                Ф.Чистерфильд