Хятад иргэн Жи Лү Монгол Улсын иргэн Б-г алуулах захиалга өгч, алахыг завдсан бичлэг ил боллоо

Хятад иргэн Жи Лү Монгол Улсын иргэн Б-г алуулах захиалга өгч, алахыг завдсан бичлэг ил боллоо

Монгол Улсад оршин сууж, амьдарч байгаа хятад иргэдийн дур зоргоороо авирлах явдал хэрээс хэтэрч, Монгол хүний амь насанд халдсан хэрэг гарчээ. Тодруулбал, БНХАУ-ын иргэн, "Ти Ти Си энд Ти"компанийн эзэн гэх Жи Лү өнгөрөгч амралтын өдрүүдэд Монгол Улсын иргэн Б-г дарамтлах, улмаар амь насанд нь халдах захиалгыг хэсэг бүлэг хүмүүст өгч, өөрөө энэхүү гэмт хэргээ гардан зохион байгуулж байгаа бичлэг ил болоод байна. Бичлэгээс харахад Хятад улсын иргэн Жи Лү нь Бенз маркын авто машинд хэсэг бүлэг хүмүүсийг дуудан уулзаж, зааварчилгаа өгч байх бөгөөд улмаар заавар авсан этгээдүүд Монгол Улсын иргэн Б-г бүлэглэн зодож байна.

Улмаар машиндаа сууж хөдлөхдөө иргэн Б-г машинаараа мөргөх бөгөөд түүний эзэмшлийн авто машиныг мөргөж байна. Үүний дараа Жи Лү нь иргэн Б-гийн гэр бүл рүү удастаж "Энэ удаад амьтайгаа үлдсэн бол аз гэж бодоорой, дараа би заавал санаснаа гүйцэлдүүлэх болно" хэмээн заналхийлжээ. Жи Лү гэх этгээд нь Монгол Улсад уул уурхай, барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэх бөгөөд монголын баялгаар хөлжиж, олсон хөрөнгөндөө эрдэж, сагаж явдаг нэгэн гэнэ. Мөнгөөр бүхнийг шийднэ, нэг монголыг алчихсан байхад араа би даагаад гарчихна гэж аархдаг энэ хятадын уг үйлдэл нэг удаагийнх биш гэнэ. Жи Лү өмнө нь охид, эмэгтэйчүүдийг садар самуунд уруу татах, гэмт бүлэглэлүүдээр дамжуулан монголчуудыг дарамтлах зэргээр хууль бус үйлдэл о