Койнхаб бирж EAC койныг бүртгэнэ.

Койнхаб бирж EAC койныг бүртгэнэ.

Coinhub бирж дээр арилжаалагдах дараагийн Монгол койноор Ehlel Amjilt Coin (EAC) бүртгэгдэх гэж байгаа ажээ. Ийнхүү биржийн хувьд ВХҮҮ тухай хууль гарснаас хойш хамгийн анхны удаа Монгол койн лислэх гэж байгаа юм байна. 

EAC койны тухайд

Төслийн хувьд нийт койны 20%-иа олон нийтэд санал болгож, ₮20 тэрбумыг татан төвлөрүүлсэн билээ. EAC нь Эхлэл бренд болон Амжилт компанийн үйлчилгээ сургалт , бараа бүтээгдэхүүнээс койноороо хувь тооцуулан авах боломжтой бодит бизнес бодит төсөлтэй койн гэдгээрээ ялгарах юм. Эхлэл брэндийн хувьд Хулан 21 , Модун С8 зэрэг 2 серийн утас эрх орондоо борлуулж дууссан түүхэн амжилт үзүүлээд байгаа билээ. Эхлэл брендийн бараа бүтээгдэхүүнээс гадна Амжилт компанийн сургууль цэцэрлэг мөн тус компаниас хөгжүүлэлт хийдэг хэд хэдэн программ хангамжийн төсөлд тус койноор үйлчилгээ авах боломжтой бөгөөд бодит хэрэглээ болж чадаж байгаагаараа өмнө нь зах зээлд гарсан монгол койнуудаас илүү гэж дүгнэж буй.   

Биржийн шалгуурын хувьд

Coinhub бирж шинээр койн нэмэхдээ ВХҮҮ тухай хууль болон холбогдох журамд заасны дагуу ,төслийн зорилго, багийн танилцуулга, бизнесийн загварыг нь харж шийдвэрээ гаргадаг гэнэ. Арилжааны дүнгээрээ бусад биржүүдийг хол хаяж, дотоодын зах зээл дээрээ тэргүүлэх болсон тэдний зүгээс EAC койныг нэлээн ирээдүйтэй төсөл гэж харж буй учир бирж дээрээ бүртгэж буй ажээ.  

EAC койны хоёрдогч зах зээлийн арилжаа 2023 оны 02 сарын 03 ний 21:00 цагаас эхлэх юм байна.