МИАТ ТӨХК ТӨРИЙН ӨӨРИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙН ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ №1

МИАТ ТӨХК ТӨРИЙН ӨӨРИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙН ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ №1
  1. Түрээслэгчийг сонгон шалгаруулах зар
Объектын код Зориулалт Хэмжээ Хаяг
МИАТ/2022/001 Катеринг, хоол үйлдвэрлэл 1296м2 ХУД, 21-р хороо, ‘БУЯНТ-УХАА” ОУНБ-ын баруун хойно, МИАТ ТӨХК-ийн хашаанд
МИАТ/2022/002 Цайны газар,  хоол үйлдвэрлэл    235м2 ХУД, 21-р хороо, ‘БУЯНТ-УХАА” ОУНБ-ын баруун хойно, МИАТ ТӨХК-ийн төв байранд
МИАТ/2022/003 Катеринг, хоол үйлдвэрлэл

231,8м2

9 өрөө
ХУД, 21-р хороо, МИАТ ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар, үйлчилгээний газар
МИАТ/2022/004 Цайны газар,  хоол үйлдвэрлэл

295,9м2

3 өрөө
ХУД, 21-р хороо, МИАТ ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар, үйлчилгээний газар
  1. Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа 2022 оны 02-р сарын 16-ний өдрийн 11.00  цагт
Материал хүлээн авах хаяг МИАТ ТӨХК-ийн Төв байрны хашаанд байрлах нэг давхар цагаан байрны 112 тоот
Материал нээх хугацаа, хаяг байршил

2022 оны 02-р сарын 16-ний өдрийн 11.30  цагт

/нээлтэд оролцохоор ирсэн оролцогчдыг  байлцуулан нээнэ/
Байр, талбай, эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ 1мкв=10,000 төгрөг
Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийн мэдээлэл

-  Эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх;

- Иргэн, хуулийн этгээд нь МИАТ ТӨХК-ийн ажилчдын цайны газрыг түрээслэж, үйл ажиллагаа явуулахдаа МУ-ын стандарт MNS4946:2019- зааснаар хоолны газрын ангилал, тусгай зөвшөөрөл эсвэл түүнтэй дүйцэхүйц байх.
Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл

Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал

–        Талбай болон үндсэн хөрөнгө түрээслэх үнийн санал албан бичгээр ирүүлэх;

–        Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (иргэний хувьд цахим үнэмлэх), эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн тус тус нотариатаар баталгаажуулсан хуулбар;

–        Байгууллагын танилцуулга;

–        Ажиллах хүчний мэдээлэл–        Худалдан борлуулах бараа бүтээгдэхүүний нэр, төрөл, үнийн саналын жагсаалтыг ирүүлэх;

     3. Түрээслүүлэх хөрөнгийн талаар мэдээлэл авах:

Түрээслүүлэх байр, талбайг МИАТ ТӨХК-ийн төв байранд ирж үзэж болох бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 70044960, 99152427, 99992742 утсаар авна уу.

Хаяг: Хан-Уул дүүргийн 21-р хороо, МИАТ ТӨХК-ийн хашаанд байрлах 2 дугаар байр, 112 тоот.

Холбогдох албан тушаалтан: Хангамж, үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Л.Гансүх.

  1. Оролцогч нь ирүүлэх материалаа битүүмжлэн, хаяг, холбоо барих утасаа тодорхой бичиж, товьёглон, тогтоосон цагт ирүүлнэ.
  2. Сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалын үнэн зөвийг оролцогч тал бүрэн хариуцна