Пара таеквондогийн дэлхийн аваргын хүрэл медальт Х.Энхтуяаг РЕЛО МОНГОЛ ХХК ивээн тэтгэлээ

 Монголын пара таеквондогийн үндсэн шигшээ багийн тамирчин дэлхий аварга Хүрэлбаатарын Энхтуяа 2021 онд Турк улсын Истанбул хотноо болох Пара таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож -47кг жинд хүрэл медаль хүртлээ. Тус тэмцээнд оролцож энэхүү амжилтыг үзүүлэхэд  РЕЛО МОНГОЛ ХХК дэмжлэг үзүүлж, ивээн тэтгэжээ.

 

Л.Энхтуяа нь Монголын анхны эмэгтэй пара таеквондочин, Монголын анхны пара таеквондогийн дэлхийн аварга эмэгтэй, Паралимпийн таеквондогийн наадамд оролцсон Монголын анхны эмэгтэй юм.

Тэрбээр анх 2015 онд 25 настайдаа таеквондогоор хичээллэж эхэлсэн бөгөөд ердөө 2 жилийн дараа тэрээр дэлхийн аварга болж байв. 2017 онд Лондонд болсон Пара таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн. 2019 онд Пара таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, 2019 онд Йордан улсын Амман хотод болсон Пара таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлжээ.

Туяа 13 настайдаа ослын улмаас гараа гэмтээж, төрөлх хөдөө орон нутагт нь эмнэлгийн зохих эмчилгээ хийлгээгүйн улмаас тайрах шаардлагатай болжээ. Тиймээс түүний амьдрал үндсээрээ өөрчлөгдөж ийнхүү их спортод хөл тавьжээ. 

Энэ удаад Х.Энхтуяа Туркийн Истанбул хотноо болох таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ийнхүү оролцож хүрэл медаль хүртээд байна. 

Ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан  Рело Монгол ХХК тус компаний ерөнхий захирал Евлоги Вацев “Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход нь дэмжиж байгаадаа баяртай байна. Бидний хойч үе чамаар бахархах болно” гээд амжилт хүсэв.