Сайд байхдаа "самарсан" З.Баянсэлэнгийн гэм буруутай эсэхийг шүүх хурал болно

Сайд байхдаа "самарсан" З.Баянсэлэнгийн гэм буруутай эсэхийг шүүх хурал болно

УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгэ болон БХБЯ-ны мэргэжилтэн М.Болортуяа, тус яамны Үл хөдлөх хөрөнгө, зах зээл, гадаад хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ж.Бурмаа нарт холбогдох албан тушаалаа урвуулан ашигласан хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх боллоо.

Уг нь тус шүүх 2021 оны есдүгээр сарын 17-нд дээрх шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэсэн юм. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг НПГ-ын хяналтын прокурор Б.Ганбулган, Г.Ууганбаатар нар эсэргүүцэж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсаныг өчигдөр хэлэлцээд прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй гэж дүгнэсэн аж. юм.

Хэргийг эргэн сануулбал, гэх хэрэгт холбогдсон. Ингэхдээ Засгийн газрын хурлаар хэлэлцэх гэж байна хэмээн шавдуулж, Ж.Бурмаа, М.Болортуяа нараар тогтоолын төсөл боловсруулж, “Бэрэн групп” ХХК-д давуу байдал олгосон, худалдан авсан орон сууцдаа хамаарал бүхий хүмүүсээ оруулсныг АТГ-ын мөрдөгчид шалгаж тогтоосон билээ.