С.Чулууны арыг батлан даадаг Янгүг овогт гэж хэн бэ?  

С.Чулууны арыг батлан даадаг Янгүг овогт гэж хэн бэ?   

Соёлын сайд асан, Чингис хааны музейн захиралын үүрэг гүйцэтгэгч С.Чулуун архивын үнэт баримт Хятадад худалдсан, Үндэсний номын санд хадгалагдаж байсан цорын ганц эх сурвалж болох Анхдугаар богд Занабазарын намтарыг Хятадад хэвлүүлсэн, Чингис хааны үеийн алтан зоос худалдах гэж байсан, бусдын оюуны бүтээлийг хулгайлж, академич цол авсан зэрэг олон хэрэгт холбогдоод байгаа билээ.

 

Гэвч тэрээр өнөөг хүртэл Соёлын сайдаас өгсүүлэн Чингис хаан музейн захиралын үүрэг гүйцэтгэгч гэх мэт олон хариуцлагатай албан тушаал хашиж, мандаж явна. Энэ хооронд олон нийт түүний холбогдсон хэрэг шийдэгдэхийг, зохих гэм зэмээ хүлээх эсэхийг чих тавин харсаар байна.

 

Эх сурвалжийн хэлж буйгаар С.Чулуун энэ олон гэмт хэрэгтэй холбогдоод байгаа ч зохих шийтгэлээ хүлээдэггүй нь Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Янгүг овогт Содбаатартай холбоотой аж. Я.Содбаатар нь түүхийн ухааны докторын зэрэг хамгаалахдаа С.Чулууны дэмжлэгийг авсан бөгөөд энэ өрөө одоо болтол төлсөөр байгаа юм байна.

 

Гэтэл С.Чулуун Хятадад олон соёлын өвийг зарсан, гаргасан, эргээд түүнээс нь монгол улсад нэг ч төгрөг орж ирдэггүй гэх мэт яриа чих дэлсдэг нь магадгүй Я.Содбаатартай холбоотой байж мэдэх юм. Учир нь хэл зүйн үүднээс авч үзвэл Содбаатарын Янгүг овог нь урд зүгтэй холбоотой байж болох гэнэ. Өмнөд хөршид Ян гэдэг нь эгшиг гэсэн ханз төдийгүй Хятадын хамгийн түгээмэл овог гэнэ.

 

Өнөөдөр ч С.Чулууны холбогдоод байгаа Эрүүгийн цагдаагийн газраас шалгаж байгаа хэргийг Я.Содбаатар прокурор дээр хаалгаж, ач хариулж яваа сурагтай. С.Чулууны холбогдсон энэ олон хэрэг зөвхөн түүний хийсэн хэрэг биш Янгүг овогтийн оролцоотой хэрэг биш биз дээ.