Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн үнэн төрх илчлэгдэж бусдыг гүтгэсэн нь нотлогджээ

ХУД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс өнөөдөр буюу 2021 оны 5 сарын 17-ны өдөр үргэлжилсэн шүүх хурлаар Ган үзэгтэн ХХК, Н.Өнөрцэцэг нарт холбогдох хэргийг таслаж бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж үзжээ. Тухайлбал Ц.Гарамжав нь Монгол банкинд өр зээлгүй бөгөөд тухайн Монгол банкны буруутай үйлдлээс буюу санхүү бүртгэлийн алдаа зөрүүнээс үүссэн гэдгийг зээлтэй гэж гүтгэсэн гэдгийг шүүх нотлох баримтаар дүгнэжээ.
Мөн төсвийн мөнгөөр өөрийн гэртээ зам тавиулсан гэсэн мэдээлэл нь ор үндэсгүй бөгөөд өөр байгууламжийн урдах нийслэлийн тавьсан замтай холбож гүтгэсэн байна. Ийнхүү шүүх хурлаа 10 гаруй удаа хойшлуулж, өөрөөс болсон шалтгаандаа нөгөө талыгаа буруутгаж байсан Өнөрцэцэгийн үнэн дүр төрх илчлэгдлээ. Түүнийг одоо Ц.Гарамжаваас албан ёсоор уучлал гуйхыг олон нийт сошиал сүлжээгээр шаардаж эхэлсэн байна.