“Шатахууны шантаажчин” Б.Бат-Эрдэнэ, Б.Асралт, Т.Гантулга нараас 600 төгрөгөө нөхөж авцгаая...

“Шатахууны шантаажчин” Б.Бат-Эрдэнэ, Б.Асралт, Т.Гантулга нараас 600 төгрөгөө нөхөж авцгаая...

Энэ өдрүүдэд иргэдийн амьдралд хамгийн их нөлөө үзүүлдэг стратегийн бүтээгдэхүүний нэг болох шатахууны үнэ огцом 600 төгрөгөөр нэмэгдэж, дагаад өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн, тээврийн үнэ суга өсөв. Үүссэн нөхцөл байдалтай уялдуулан Ерөнхий сайд үүрэг өгсний дагуу холбогдох газрууд өнөөдөр уулзалт зохион байгуулж байна. Гэхдээ эндээс нэг их юм хүлээгээд хэрэггүй. Тэд ААН-үүдийг наанаа загнаж, цаагуураа гуйж ганц нэг зуун төгрөгөөр буулгуулах арга ядсан заль хэрэглэж таарна.

Гэхдээ энэ нь удахгүй, литр тутмаас буулгах төгрөг нэг бүрийн ачааллыг хувийн аж ахуйн нэгжүүд даахгүй. Тэгэхээр энэ асуудлыг цогцоор нь шийдэх шийдэл тэртээ хол байгаа нь ойлгомжтой юм. Өөрөөр хэлбэл өнөөдөр үүсээд буй шатахууны үнэ нэмэгдсэний цаана тэс өөр тоглолт явагдаж байгааг харах хэрэгтэй. Хэдхэн хоногийн өмнө Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас автобензин, дизелийн түлшнээс дээж авах ажлын хүрээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа 28 аж ахуй эрхлэгчийн 19 агуулах, 17 шатахуун түгээх станц, 10 вагоноос нийт 76 дээж авч сүржин шалгалтын ажлыг өрнүүлэв.

Шинжилгээний сорилтын үр дүнд хийсэн дүгнэлтээр 56 дээж буюу 76 хувь нь стандартын шаардлага хангахгүй гэх мэдэгдлийг тус газраас хийсэн бөгөөд сорилтын үр дүнгийн дүгнэлтээр 25 аж ахуй эрхлэгч зөрчилтэй гэж үзээд хэдэн зуун саяар торгож, түүнийгээ гавьяа байгуулсан мэтээр хэвлэлээр нэг ярив. Эцсийн дүндээ ачааны хүндийг нуруундаа үүрсэн аж ахуйн нэгжүүд буруутаад ард нь манай дарга хүү бүр том дарга нартаа таалагдах шоугаа хийгээд дуусах зохиол уншигдана. Манай улсад тэгвэл яагаад чанарын шаардлага хангаагүй шатахуун орж ирээд нийслэлийн шатахуун түгээгүүр бүрийн цоргоор иргэдийн машин руу ямар ч цензургүйгээр урсаад байдаг юм бэ? Тэрийг нь гэнэт Б.Асралт, Т.Гантулга, Б.Бат-Эрдэнэ гурав гэнэт шалгаж олж мэдээд, торгоод, бизнесийнхнийг “шатнаажлах” болов? Хуулинд ингэж байдаг юм. Импортоор орж ирж байгаа шатахуунд Гаалийн Ерөнхий газар, МХЕГ хоёр хяналт хийж, хилээр нэвтрүүлэх эсэхийг шууд шийддэг. Тодруулбал, орж ирж буй шатахууны дээжээс Гаалийн ерөнхий газар шинжилгээ авч, тэрхүү шинжилгээнд МХЕГ чанарын шаадрлага хангасан эсэхэд дүгнэлт гаргана.

Өөрөөр хэлбэл Б.Асралт, Т.Гантулга хоёрын шалгалтад тэнцсэн учраас манай хилээр шатахуун орж ирнэ, тэгээд зарагдана. Тэжгэхээр одоо яригдаж буй чанаргүй шатахууны тухай асуудлын эзэн холбогдогчийг тогтооё гэвэл энэ хоёр байгууллагын дарга, Б.Асралт, Т.Гантулга нарыг шалгахад бүх зүйл тодорхой болох учиртай. Ийм илэрхий зүйл дээр эрхэм дарга Б.Бат-Эрдэнэ гэнэт яагаад дуу алдан орилох болов гэдэг л анхаарах ёстой чухал асуудал юм. Өнөөдөр Б.Бат-Эрдэнэ дарга шатахуун импортлогчдыг торгож, торгосон мөнгөнийх нь горыг иргэд литр тутамд 600 төгрөгөөр төлж суухыг эртнээс мэдсэн. Тэр тусмаа улс даяар чанаргүй шатахуун түгээх эрхийг нээсэн Гаалын Ерөнхий газрын дарга Б.Асралт, МХЕГ-ын дарга Т.Гантулга нарт ял тулгахаа ёстойгоо ч ойлгож байгаа.

Гэхдээ тэр халаас нэгтэндээ халдахын оронд хоорондоо үсгээд хөөрхий иргэд биднийг торгочихоод инээд алдаад сууж байна. Хөшигний ард чанарын шаардлага хангалаа хэмээн зөвшөөрлийг өгчихөөд одоо хэдүүлээ нийлж шантааж хийе гэх Б.Бат-Эрдэнэ, Б.Асралт, Т.Гантулга нарын хамтарсан албан тушаалаа урвуулан ашиглах “луйвар” өрнөж байна. Энэ луйврын гурвал цаашаа нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэсэн теором дээр тулгуурлан өргөжиж мэдэх юм. Учир нь ШӨХТГ-ын дарга гэх намчин бор хүү өөрийгөө мөнөөх Гаалийн Ерөнхий газрын даргаар томилуулахаар хадаг барьж дарга нарынхаа үүдээр эргэлдэх болсон тухай бор шувуу нисэх болсон билээ.