Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны дарга Б.Батцагаан га газрыг 40 саяар зардаг уу?

Нийслэлийн баруун захын хамгийн том дүүрэг бол Сонгинохайрхан. Тус дүүрэгт үйлдвэр, үйлчилгээ, орон сууцны хороолол, барилгуудыг ар араас нь эрчимтэй барьж байгаа. Нөгөө талдаа орон нутгаас жилжин ирэгчдийн хамгийн том суурьшлын бүс юм. Энэ утгаараа Сонгинохайрхан дүүрэгт өмчлөлийн болоод эзэмшлийн газар ус агаар шиг эрэлттэй, тэр хэрээрээ газрын зөвшөөрлийн тамгыг атгасан хурган дарга нар хүндтэй болсоор байгаа гэнэ.
Иргэн, ААН Сонгинохайрхан дүүрэгт нэг га газар үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар олж авахын тулд тус дүүргийн газрын албаны дарга Б.Батцагаанд заавал бараалхаж, өргөл барьц өгөх ёстой болдог байна. Ингэхдээ зүгээр ч нэг тал засаж, тал тохой тахахгүй, бүр га газар тутамд 40 сая төгрөгийн авлига өгдөг жишиг тогтсон гэдгийг эх сурвалж хэлж байна. Үүнийгээ авахдаа өөрийн гар хөлүүдээ гадуур дотуур гүйлгэж, дам байдлаар авдаг гэх бөгөөд бүр газар авах хүн олоод ир, шагнана гэх мэтээр ярьдаг гэнэ. Өдгөө Б.Батцагаан дарга дүүргийн газрыг дуустал нь зарсаар барьдаг утасны дугаар, унадаг машины хэмжээ гээд өөрчилж болох бүгдийг өөрчилж яваа сурагтай. Бид удахгүй Б.Батцагаан гэх дарга газрын наймааг ямар замаар гааруулж, хэрхэн бусдаас төрийн тамга ашиглаж татаасаа авдгыг газар дээрээс нь хүргэх болно.