СУМ ОРОН НУТГИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН МАШИНЫ ХҮРЭЛЦЭЭГ САЙЖРУУЛАХ ШИНЭ САНААЧЛАГЫН ХҮРЭЭНД ГУРВАН ТАЛТ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Орон нутгийн эмнэлгийн түргэн тусламжийн автомашины парк шинэчлэл нь эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал байсаар байна. 2021 онд ЭМЯ зүгээс хийсэн судалгаагаар 21 аймгийн төвд болон сумуудад ашиглагдаж байгаа машинуудын 30-70 хувь нь ашиглалтын шаардлага хангахгүй байна. Улсын төсвөөс жил бүр худалдан авалт хийж орон нутгийг хангаж байгаа боловч худалдан авч буй машинуудын эвдрэл их, засвар үйлчилгээ хангалттай биш байгаа нь тусламж үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлж байгаа юм.
Энэхүү асуудлыг шийдвэрлэх хүрээнд гурван талт санамж бичгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевизийн
Ерөнхий захирал А.Бүрэнбаатар, Монголын оюунлаг зон олон” ТББ ТУЗ дарга Д.Дэмбэрэлдорж нар 3 талт санамж бичгийг байгуулав.
Энэхүү санамж бичгийн зорилго нь сум орон нутгийн иргэдийн эрүүл мэндийн хүртээмжийг сайжруулах, алслагдсан бүс нутагт амьдарч буй иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг хурдан, шуурхай, цаг алдалгүй хүргэхэд шаардлагатай манай улсын цаг агаар, замын нөхцөлд тохирсон машинаар хангахад хамтран ажиллах юм.