Төв аймгийн Засаг ноён, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал мэдээллээ дарахын тулд төсвийн мөнгийг бусдад тараасан уу?

Төв аймгийн Засаг ноён, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал  мэдээллээ дарахын тулд төсвийн мөнгийг бусдад тараасан уу?

УИХ-н Гишүүн БАТЖАРГАЛ-н өөрийн хамаарал бүхий хүмүүсийг төв аймгийн төрийн албаны бүх шатанд томилсорн тухай мэдээлэл цацагдаад удалгүй таг чиг дарагдаж алга болсон. Тэгвэл энэ мэдээллийг устгуулахын тулд эрхэм гишүүн Ж.Батжаргал албатуудаараа дамжуулан асар их хэмжээний мөнгийг бусдад амлаж, ахиад гаргаж болохгүй гэсэн сануулга хүртэл өгөөд явжээ.  

Тухайн мэдээллийг эргэн сануулахад Ж.Батжаргалтай холбоотойгоор: 
1. Эхнэр Ц.АРИУНАА- Төв аймгийн хүүхдийн сувилгаа чийрэгжүүлэлтийн төвийн даргаар өөрийг нь аймгийн ИТХын даргаар ажиллаж байхаас нь эхлэн ажиллаж байгаа
2. Төрсөн охин Б.Нямсүрэн-гээ өөрөө УИХын гишүүн болмогцоо Төв аймгийн Аудитын газарт томилсон
3. Төрсөн эгчийнхээ хүүхэд Б.НАСАНЖАРГАЛ-ыг Төв аймгийн Газрын Албаны даргаар /Төрийн албаны тухай хууль зөрчиж сонгон шалгаруулалтгүйгээр томилсон/


4. Төрсөн эгчийнхээ нөгөө хүүхэд Б.САНСАР-ыг Аймгийн ХАА-н газарт түр томилон ажиллуулж жил бүр аймгийн нөөцөд өвсний тендерээр өвс нийлүүлдэг байсан. Б.Сансарыг одоо аймгийн мал эмнэлгийн албаны даргаар тавихаар зэхэж байгаа.
5. Өөртэйгээ эцэг нэгтэй Т.Майцэцэг-ийг аймгийн ИТХын даргаар ажиллаж байхдаа Төв аймгийн Аудитад ажилд оржуулсан. Энэ хүн одоо Аудитын газрын менежер хийдэг.
6. Өөрийнхөө нутгийн дүү Д.Батжаргал-ыг аймгийн Засаг дарга байхдаа Төв аймгийн орон нутгийн өмчийн газрын даргаар томилсон/Энэ хүн бүх тендерийг гардан зохион байгуулж ахдаа хариу барьдаг/
7. Өөртэй нь дотно харьцаатай гэх Ц.Буманбуян-г хөдөө сумаас татаж авчирч Төв аймгийн Засаг Даргын орлогчоор томилуулсан.
8. Мөн дотно харьцаатай гэх Ч.Жавзанпагам-ыг аймгийн Засаг дарга байхдаа Төв аймгийн ИТХ-н ажлын албаны даргаар томилуулсан.
9. Өөрийнхөө гол санхүүжүүлэгч “Урьхан” ХХК-н захирал Б.Ганбатдаа Төв аймгийн махны үйлдвэрийг хувьчлэл нэрээр үнэгүй өгсөн. Одоо Б.Ганбат гишүүний өөрийнх нь туслахаар нь ажиллаж байна. Б.Ганбат гишүүндээ УБ хотын А бүсэд өндөр үнэтэй оффисс авч өгсөн.
10. Аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа Заамар сумаас Д.Мөнхцэцэгийг авчирч нийгмийн бодлого зохицуулалтын хэлтсийн даргаар томилсон. Энэ хүн өмнө нь Ардчилсан намаас сумынхаа Засаг даргад нэр дэвшиж намынхаа эсрэг ажиллаж байсан хүн. Заамарт хууль бусаар ажилладаг бүх бичил уурхайнууд Мөнхцэцэгээр дамжуулж Батжаргал гишүүнтэй харьцдаг, хувь өгдөг.
Ж.БАТЖАРГАЛ Ах дүү хамаатан саднаа Төрийн албанд байршуулж Төв аймгийг өөрийн “ВАН”-т улсаа болгожээ.

Эх сурвалж: Шуугиантай мэдээ