Тэрбум тэрбумаар утаа үйлдвэрлэж хотоо хордуулах хэний бизнес вэ?

Тэрбум тэрбумаар утаа үйлдвэрлэж хотоо хордуулах хэний бизнес вэ?


Улаанбаатарын утаа хэрээс хэтэрснийг өнөөдөр нийслэлчүүд дуу алдан хэлэх болжээ. Хорт утаан дунд амьд сэрж байгаа нь бараг аз гэхэд хилсдэхгүй. Гэтэл үе үеийн улстөрчид утааг ор мөргүй арилгасан мэтээр шоу хийж, үүндээ 200 тэрбум төгрөгийг өнгөрсөн хугацаанд зарцуулсан нэрээр замхруулсан байдаг. 

Харин өнөөдрийг хүртэл энэхүү асар их үнэтэй утаагүй гэгдэж буй шахмал түлшний чанар өдрөөс өдөрт муудаж, сүүлдээ энэ түлшийг нь хэт их түлж байгаа гээд ард иргэдээ буруутгах болов. Манай улс шахмал түлшийг үйлдвэрлэхдээ уутнаас эхлээд түлшний барьцалдуулагчаа хүртэл урд хөршөөс зөөсөөр байна. Харин тэрхүү хэдэн мянган тонноор импортолж буй хятад барьцалдуулагч чанар хангахгүйгээс болу тааны хортой чанар нэмэгдэж, энгийн нүүрснээсээ илүүтэйгээр хүний эрүүл мэндэд аюул дагуулах болсныг мэргэжилтнүүд хэлж байна.

 Гэтэл хор хөнөөлтэйг нь мэдсээр байж, хаятад барьцалдуулагчаа хил гаалиар яаж ийгээд авчихаад байгаагийн цаана их мөнгөний бохир бизнес яваад байгааг учир мэдэх хүмүүс хэлэх болжээ.  Харин Улаанбаатарчуудыг хордуулан байж мөнгө олох хүсэл хэнийх вэ?