Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль батлагдаснаас хойш 2 дахь зах зээлд гарч буй анхны койн

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль батлагдаснаас хойш 2 дахь зах зээлд гарч буй анхны койн

Эхлэл Амжилт компаниудын хамтран гаргаж буй EAC койн Монгол улсад Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль батлагдсаны дараа 2дахь зах зээлийн арилжаанд анхлан гарч буй Койн билээ тус Токены хувьд BEP20 протокол дээр суурилсан Эхлэл брэндийн бараа бүтээгдэхүүн үйлчилгээнд бүрэн хэрэглэх боломжтой мөн Амжилт компаниудын Сургууль , цэцэрлэг , академи бусад үйлчилгээнд мөн адил хувь тооцуулан ашиглах боломжтойгоороо давуу талтай бөгөөд 2 дахь арилжаанд 0.01төгрөг буюу ердөө 1 мөнгөөс эхлэн гарах гэдгээрээ давуу талтай ба Олон тооны банкнуудын IPO давхацсан энэ үед гарч буй нь хоёр компани койндоо итгэлтэй байгааг мөн харуулж байна. Тус койн Монголын Томоохон Крипто Биржүүдийн нэг Койнхаб бирж дээр гархаар болсон тухай тус биржийн албан ёсны хуудсанд нийтэлсэн байна. Олон улсын шинжээчид Крипто өвөл дуусаж байх магадлалтайг сануулж буй бөгөөд Крипто зах зээл иргэн сэргэж буй дүр зургууд харагдсаар байна. Манай улс Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганаар баталсан бөгөөд одоо хүчин төгөлдөр үйлчилж эхлээд байна. Мөн манай хойд хөрш Виртуал хөрөнгийг хэрэглээнд зөвшөөрөх хууль батлах магадлалтай тухай мэдээлэл гарч эхэлсэн ба Олон улсад виртуал хөрөнгийг хүлээн зөвшөөрөх түүнийг дагасан хууль тогтоомжууд ар араасаа гарсаар байна.