ЗАМЫН-ҮҮД-ИЙН АЛДАА, ЗАВХРАЛ ЗАСАГДАЖ ЭХЭЛЛЭЭ

ЗАМЫН-ҮҮД-ИЙН АЛДАА, ЗАВХРАЛ ЗАСАГДАЖ ЭХЭЛЛЭЭ

Замын үүд сумыг ногоон болгох зорилгоор “Нэг өрх - нэг хаалга” шинжилгээг авч хөл хорио тогтоон, эрүүл ахуйн дэглэмийг сахиулж чадсанаар өвчлөл, тархалтын тоог эрс буурууллаа

Экспорт-импорт талд халдваргүйтлийн хоёр байгууламжийг суурилуулж, өдөрт 300 гаруй тээврийн хэрэгсэл буюу сард 6500 гаруй тээврийн хэрэгсэлд гадаргуугийн халдваргүйтэл автоматаар хийж хилийн боомтод шуурхай үйлчилгээг бий болголоо.

Хилийн цэсэд улаан, шар, ногоон бүсчлэлийг тогтоон . эмх цэгцэнд оруулж эрүүл мэндийн үйлчилгээний цэг, бүртгэлийн цэг, тусгаарлан ажиглах байр, хог хаягдлын цэг, техникийн цэг зэргийг байршуулан тохижилт хийн зөв урсгалд оруулж үйлчлүүлэгч нарын цагийг хэмнэж түргэн шуурхай үйдчилгээг үзүүлж чадлаа . Үйлчилгээ авч буй иргэд СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙНА.

Замын-Үүд суманд үйл ажиллагаа эрхэлдэг 311 аан, иргэн, төрийн байгууллагуудад цар тахлын халдвараас сэргийлэх зөвлөмж, мэдэгдэл өгч гүйцэтгэлийн хяналтыг хийн ажилласаны үр дүнд хяналтын 12 терминалууд нь халдваргүйтлийн хаалга, талбайн мананцартай халдваргүйтэл, бичиг цаасны халдваргүйтлийн төхөөрөмжүүдийг шинээр бүрэн суурилуулж үйлчилгээгээ явуулаад эхэллээ.

Импортоор орж ирж буй тээврийн хэрэгслийн тоо ЗГ-ын томилсон төлөөлөгчдийг анх ирэхэд өдөрт 100 байсан бол одоогийн байдлаар 190-д хүрсэн. Харин ачааны жин 50-60-г тн ачиж, оруулж ирж байсныг 100-120 тн болгон нэмэгдүүлснээр Эрээний боомтод олон сараар хуримтлагдан байсан 50,0 мянган тн ачааны 30,0 мянган тн-г Монголдоо оруулж ирж чадлаа. Үлдэгдэл 20,0 мянган тн ачааны татан авалт хийгдэж байна.

Үнийн өсөлтийг бууруулах чиглэлээр удаа дараа жолооч нартай уулзалт зохион байгуулж, гэрээ байгуулан нэг удаагийн тээврийн хэрэгслийн үнийг 10 саяд барьж ажиллаж чадлаа. Мөн гэрээгээ зөрчсөн 6 тээврийн хэрэгслийн D зөвшөөрлийг цуцлуулах арга хэмжээ авч ажилласны үр дүнд төрийн байгууллага иргэдийн хооронд байнга гардаг байсан маргаан эрс багаслаа.

Гааль, Мэргэжлийн хяналтын албан хаагчдын ажлын цагийг өглөөний 0600 цуглан, орой 2100 хүртэл ажиллуулж бичиг баримтын бүрдүүлэлтийг хийн хяналтын талбайгаас чөлөөлөн гаргаж хэвшлээ.

Лабораториос дээж авч хариу дүгнэлт гаргах ажлыг өдөрт нь багтаан гарган ажиллаж байна.

Замын-үүд дэх 12 хяналтын талбайд ачаа тээврийн хэрэгслийг хонуулахгүйгээр Улаанбаатар хот руу саадгүй гаргах ажлыг зохион байгуулж байна.