Замын-Үүд дэх Хилийн Мэргэжлийн Хяналтын алба 2394 аж ахуйн нэгж, иргэний 1.1 тэрбум гаруй тонн , 4,1 сая ширхэг бараа бүтээгдэхүүнд хяналт тавьж ажиллажээ.

Энэ оны долдугаар сарын 9-нөөс наймдугаар сарын 25-ыг дуусталх хугацаанд Замын-Үүд дэх МХ алба нь экспорт, импортын хяналтад нийтдээ 2394 ААН, иргэний 1.1 тэрбум гаруй тонн, 4.1 сая ширхэг бараа, бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийн ажиллажээ.
Мөн импортын хяналтын хүрээнд 24 мянга гаруй, экспортын хяналтын хүрээнд 19 мянга гаруй тээврийн хэрэгсэлд хяналт тавьж ажилласан бол бараа, бүтээгдэхүүний хувьд экспортын хяналтад 251 ААН, иргэний нэг сая гаруй тонн хамрагдаж, холбогдох зөрчил, дутагдлыг арилгаж, хяналтын ажлыг уртасгасан цагаар хийж байна.
Импортын хяналтад 2133 ААН, иргэний 91 мянган тонн, 4.1 сая ширхэг бараа, бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийж ажиллалаа.
Нийт 58 иргэн, ААНБ-д холбогдох зөрчлийг илрүүлэн шийдвэрлэсэн байна