Завхан аймагт 3.6 магнитуын хүчтэй газар хөдлөлт болжээ

Завхан аймагт 3.6 магнитуын хүчтэй газар хөдлөлт болжээ

Завхан аймгийн төвөөс баруун хойд зүгт 167 км, Завханмандал сумын төвөөс баруун зүгт 30 км-т “Бүрхээр” гэдэг газар 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. 

Газар хөдлөлтийн талаар ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээлсэн бөгөөд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэжээ.