Азура Зүмбэрэл: Хаана  томилогдох вэ


Хэзээнээс цуутай Засагт ханы хөх харчуудын нүүрийг тахалж, нэрийг өргөж яваа залуусын нэг бол Азура компаниар овоглосон  Д.Зүмбэрэл. Шинэ үеийн залуу сүүхээтэй, боловсролтой бизнесмэнүүдийн төлөөлөл болон хүчтэй гарч ирж буй энэ залуу  2020 онд сонгуульд нэр дэвшиж өнгө мөнгөний сонгуульд чамгүй санал авч ирээдүйд цахиур хагалах улстөрч гэдгээ ч харуулаад амжсан. Д.Зүмбэрэлийг хэд хэдэн томоохон төслүүдэд амжилттай хөрөнгө босгож, тендерт амжилт гаргаснаар нь олон нийт мэднэ. Тухайлбал, 2020 онд Монголын хүүхэд залуусын ирээдүйд үр өгөөжөө өгөх томоохон төсөлд 10 сая ам.доллорын хөрөнгө оруулалт авч, улсын төсвөөс бус гаднаас мөнгө босгож чадсан цөөхөн эрхмүүдийн нэгээр тодорч чадсан. Төслийн санхүүжилт цар тахлын нөхцөл байдлаас үүдэн түр хугацаанд саатаад байгаа ч суурь ажлууд тун ч амжилттай хэрэгжиж яваа гэнэ. Монголын төр энэ мэт чадварлаг менежер, туршлагатай боловсон хүчнүүдийг ашиглах ёстой гэдгийг Ерөнхий сайд удаа дараа хэлэх болсон. Тэгвэл тэрхүү үзэл, зарчимд яв цав нийцсэн хүн нь Алтай нутгийн хүү Д.Зүмбэрэл гэх хүн олон байна. Энэ яриаг батлах гэсэн мэт саяхан Д.Зүмбэрэлийг томоохон албан тушаалд томилох тухай яриа төрийн ордон, яамаар гарах болжээ. Чухам хаана, хэний оронд гэдэг нь одоо тодорхой биш байна.