EAC TOKEN COINHUB БИРЖ ДЭЭР ЛИСТЛЭГДЭХЭЭР БОЛЛОО

Эхлэл болон Амжилт компаниудын хамтран гаргаж буй EAC койн Монгол улсад Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль батлагдсаны дараа 2 дахь зах зээлийн арилжаанд анхлан гарч буй Койн билээ. Тус Токены хувьд BEP20 протокол дээр суурилсан Эхлэл брэндийн бараа бүтээгдэхүүн үйлчилгээнд бүрэн хэрэглэх боломжтой мөн Амжилт компанийн сургууль , цэцэрлэг , академи бусад үйлчилгээнд мөн адил хувь тооцуулан ашиглах боломжтойгоороо давуу талтай бөгөөд 2 дахь арилжаанд 0.01 төгрөг буюу ердөө 1 мөнгөөс эхлэн гарах гэдгээрээ давуу талтай. Тус койн Монголын Томоохон Крипто Биржүүдийн нэг Койнхаб бирж дээр гарахаар болсон тухай тус биржийн албан ёсны хуудсанд нийтэлсэн байна. Олон улсын шинжээчид Крипто өвөл дуусаж байх магадлалтайг сануулж буй бөгөөд Крипто зах зээл иргэн сэргэж буй дүр зургууд харагдсаар байна. Манай улс Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганаар баталсан бөгөөд одоо хүчин төгөлдөр үйлчилж эхлээд байна. Мөн хойд хөрш Виртуал хөрөнгийг хэрэглээнд зөвшөөрөх хууль батлах магадлалтай тухай мэдээлэл гарч эхэлсэн ба Олон улсад виртуал хөрөнгийг хүлээн зөвшөөрөх түүнийг дагасан хууль тогтоомжууд ар араасаа гарсаар байна. Эхлэл Амжилт компанийн хамтран гаргаж буй тус койн 2023 оны 01-р сарын 12 нд Хоёр дахь зах зээлд гарахад бэлэн болсон ба Койн сонирхогчид, виртуал хөрөнгийн арилжаанд оролцож туршлага хуримтлуулсан трэйдерүүд хоног тоолон хүлээж буй гэнэ. Мөн одоогоор Ард койноос өөр бараа бүтээгдэхүүний худалдан авалтад хувь тэнцүүлэн хэрэглээнд нэвтэрсэн койн байхгүй бөгөөд Монголын Биткойн гэгддэг Ард койны араас хэрэглээнд нэвтэрсэн 2 дахь койн болж буй бөгөөд одоогоор Ард койны ханш бирж дээр 20 - 24 төгрөгтэй тэнцэж байгаа бол Эхлэл Амжилт койн /EAC coin/ ICO дээрээ 0.01 төгрөгөөр гарсан ба анхдагч арилжаанд авах хүмүүст илүү боломжууд гарах боломжтой юм.