Э.Амин-Эрдэнэ охинд амьдрал бэлэглэцгээе

Э.Амин-Эрдэнэ охинд амьдрал бэлэглэцгээе

Төв аймгийн Жаргалант сумын иргэн Туяацэцэгийн бяцхан охин Э.Амин-Эрдэнэ хорвоод мэндлэхдээ төрөлтийн хүндрэлийн улмаас хүчилтөрөгчийн дутагдалд орж саажилттай болжээ. Аав, ээждээ баяр дагуулж энэ хорвоод ирсэн ч хэлж ирдэггүй, хийсэж ирдэг гай зовлонгоос болж өдгөө дөрвөн мөчний чангарал гэсэн оноштойгоор 100 хувь эцэг эхийн асаргаанд байдаг аж.

Хэрвээ бяцхан охин БНЭУ-ын “Aakash Healthcare” эмнэлэгт Ризотоми буюу нугасны ёзоор таслах хагалгааг хийлгэж чавал хөл дээрээ босож хүүхэд насны аз жаргалыг мэдрэх, том болж эх орондоо хэрэгтэй, эцэг эхтэй тустай охин болох бүрэн боломжтой юм. Гэвч энэхүү хагалгааг хийлгэхэд санхүүгийн хүндрэлтэй нүүр тулсан тул түүний ээж элэг нэгт монголчууддаа хандаж, туслахыг хүссэн байна.

Бяцхан охин Э.Амин-Эрдэнийн хагалгаанд нийтдээ 60 сая төгрөг шаардлагатай бөгөөд халуун сэтгэлтэй та бүхний тус дэмээр хөл дээрээ босох боломж түүнд байна.

Эх орны ирээдүй болсон нэгэн бяцхан охиныг хөл дээрээ босох, нэгэн гэр бүлийг элэг бүтэн аз жаргалтай болгох боломж Монгол хүн танд байгааг дахин сануулъя. Э.Амин-Эрдэнэ охинд туслахыг хүсвэл ээж С.Туяацэцэгийн ХААН БАНК дахь 5030175082 тоот дансанд чин сэтгэлийн хандиваа хийх боломжтой.

Сайн үйлс дэлгэрэг.