ФЛАШ хамтлагийн Мийгаа сургуульд хүүхэд оруулж өгнө хэмээн мөнгө залилсан уу?

Нэгэн үе Монголын хөгжмийн зах зээлд хип хоп урсгалын хамтлагууд борооны дараах мөөг шиг гарч ирсний нэг нь Флаш хамтлаг юм. Тухайн үеийн үзэж харах юм хомс үед тэд монголын залуусын шүтээн гэгдэж явсан цаг саяхан.
Тэгвэл оддын амьдрал ардын амьдралаар солигдож, Флаш хамтлагийн залуус амьдралын зам мөрөө хөөх болсон. Тус хамтлагаас өнөр бүлийг зохиож гурван хүүхдийн аав болсноор таг чиг болсон хамтлагийн гишүүн Мийгаа буюу Г.Мягмарцэнд хэцүүхэн амьдарч байгаа бололтой.
Тэрбээр саяхан иргэн М-ээс хүүхэд сургуульд оруулж өгнө хэмээн амлаад урьдчилгаа сая төгрөг аваад тэр чигтээ "мурисан" гэнэ. Иргэн М алдсан хүн арван тамтайн үлгэрээр хүүхдээ сургуульд ч оруулж чадахгүйгээр зогсохгүй хуруу хумсаа хугалан байж олсон хэдэн төгрөгөө мөнөөх Флаш хамтлагийн дуучин асан Мийгаад залилуулснаа хэллээ.
Нөгөө талаар иргэн Г.Мягмарцэндийн уг үйлдэл нэг удаагийнх биш бөгөөд өөр олон хүнийг ийм маягаар хохироосон байх магадлалтайг эх сурвалж барим тавин өгүүллээ.