"Хүүхдэд хийсэн эмчилгээтэй уялдуулаад дахин шинжээч томилон ажиллаж байна"

"Хүүхдэд хийсэн эмчилгээтэй уялдуулаад дахин шинжээч томилон ажиллаж байна"

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Олимп” хотхоны ойролцоо “Ланд круйзер-200” маркийн 7220 УБХ улсын дугаартай автомашины жолооч замын эсрэг урсгалд орж, нийт таван машин мөргөсөн. Мөн хоёр хүүхэд гэмтсэн билээ. Уг ослын талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэл өглөө.

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дэд дарга С.Буянжаргал "Зам дагуу явж байсан 12 настай С, Э нарыг мөргөж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан. Хэргийг мөрдөн шалгаж байна. Тухайн ослыг Шүүх шинжилгээний нарийн мэргэжлийн төв болон машины техникийн нарийн шинжилгээний дүгнэлт 7-14 хоногийн дотор гарна. Тухайн тээврийн хэрэгслийг 29 настай М гэгч нь жолоодож явсан нь тогтоогдсон. Түүний найз залуу Б согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Харин зам дагуу гарч явсан 12 настай хүүхдүүдэд шүүх шинжилгээний эмч томилж, ажилласан. Хоёр хүүхдэд хийсэн эмчилгээтэй уялдуулан дахин шинжилгээнд хамруулах хүсэлтийг тавьж байна. Нэг хүүхэд эмнэлгийн тусламж авч эмчилгээ хийлгэж байна. Шүүх эмнэлгийн дүгнэлт эхний байдлаар гарсан гэж мэдэгдсэн. Бид албан ёсны дүгнэлтийг аваагүй байна. Одоогийн байдлаар нэг хүүхэд нь эмнэлэгт эмчилгээ хийлгэж, биеийн байдал тогтвортой байна. Нэг хүүхэд нь эмнэлгээс гадуур биеийн байдал тогтвортой байгаа" гэв.