МАН-ын Бага хурлын гишүүн Б.Хажидмааг Сөүл рүү томилжээ

МАН-ын Бага хурлын гишүүн Б.Хажидмааг Сөүл рүү томилжээ

МАН-ын Удирдах Зөвлөлийн Ажлын албаны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга асан сэтгүүлч Б.Хажидмааг БНСУ-ын нийслэл Сөүл дэх Улаанбаатар хотын төлөөлөгчөөр томилжээ. Сэтгүүлзүйн докторант тэрбээр МУИС-ийг 2003 онд Олон улсын сэтгүүлчээр төгссөн. Мөн сургуульдаа Олон улсын харилцааны магистр, сэтгүүлзүйн магистраар суралцжээ. БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгээр 2014 онд Конкүк Их сургуулийн Төрийн удирдлагын магистр төгссөн юм байна. Вашигтоны Их сургуульд ч мэргэжил дээшлүүлжээ. Б.Хажидмаагийн ажлын туршлага гэвэл МАН-ын төв аппаратаас гадна “Өдрийн сонин”-д сэтгүүлч тоймч, “Монголын Үнэн” сонины орлогч эрхлэгч, “УБТЗ” ХНН-ийн аялал жуулчлалын төвийн захирлаар ажилласан байна.