МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир Аэрофлот компанийн төлөөлөгчтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийсэн ажлын айлчлалын үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар ОХУ-ын Тээврийн сайдтай албан уулзалт хийн хоёр улсын иргэний агаарын тээврийн салбарын талаар санал солилцсон байна.
Тус уулзалтын үеэр МИАТ ТӨХК, Аэрофлот компанийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцсэний дагуу МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир 2022 оны 1-р сарын 12-ны өдөр Аэрофлот компанийн Улаанбаатар хот дахь Ерөнхий төлөөлөгч Т.Г. Дубшановтой уулзаж цаг үеийн нөхцөл байдал болон хоёр компанийн цаашдын хамтын ажиллагааг шинэ түвшинд гарган улам өргөжүүлэх талаар санал солилцлоо