МИАТ ТӨХК ТӨРИЙН ӨӨРИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙН ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ №1

- Түрээслэгчийг сонгон шалгаруулах зар
Объектын код | Зориулалт | Хэмжээ | Хаяг |
МИАТ/2022/001 | Катеринг, хоол үйлдвэрлэл | 1296м2 | ХУД, 21-р хороо, ‘БУЯНТ-УХАА” ОУНБ-ын баруун хойно, МИАТ ТӨХК-ийн хашаанд |
МИАТ/2022/002 | Цайны газар, хоол үйлдвэрлэл | 235м2 | ХУД, 21-р хороо, ‘БУЯНТ-УХАА” ОУНБ-ын баруун хойно, МИАТ ТӨХК-ийн төв байранд |
МИАТ/2022/003 | Катеринг, хоол үйлдвэрлэл |
231,8м2 9 өрөө |
ХУД, 21-р хороо, МИАТ ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар, үйлчилгээний газар |
МИАТ/2022/004 | Цайны газар, хоол үйлдвэрлэл |
295,9м2 3 өрөө |
ХУД, 21-р хороо, МИАТ ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар, үйлчилгээний газар |
- Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа | 2022 оны 02-р сарын 16-ний өдрийн 11.00 цагт |
Материал хүлээн авах хаяг | МИАТ ТӨХК-ийн Төв байрны хашаанд байрлах нэг давхар цагаан байрны 112 тоот |
Материал нээх хугацаа, хаяг байршил |
2022 оны 02-р сарын 16-ний өдрийн 11.30 цагт /нээлтэд оролцохоор ирсэн оролцогчдыг байлцуулан нээнэ/ |
Байр, талбай, эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ | 1мкв=10,000 төгрөг |
Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийн мэдээлэл |
- Эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх; - Иргэн, хуулийн этгээд нь МИАТ ТӨХК-ийн ажилчдын цайны газрыг түрээслэж, үйл ажиллагаа явуулахдаа МУ-ын стандарт MNS4946:2019- зааснаар хоолны газрын ангилал, тусгай зөвшөөрөл эсвэл түүнтэй дүйцэхүйц байх. |
Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл | |
Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал |
– Талбай болон үндсэн хөрөнгө түрээслэх үнийн санал албан бичгээр ирүүлэх; – Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (иргэний хувьд цахим үнэмлэх), эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн тус тус нотариатаар баталгаажуулсан хуулбар; – Байгууллагын танилцуулга; – Ажиллах хүчний мэдээлэл– Худалдан борлуулах бараа бүтээгдэхүүний нэр, төрөл, үнийн саналын жагсаалтыг ирүүлэх; |
3. Түрээслүүлэх хөрөнгийн талаар мэдээлэл авах:
Түрээслүүлэх байр, талбайг МИАТ ТӨХК-ийн төв байранд ирж үзэж болох бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 70044960, 99152427, 99992742 утсаар авна уу.
Хаяг: Хан-Уул дүүргийн 21-р хороо, МИАТ ТӨХК-ийн хашаанд байрлах 2 дугаар байр, 112 тоот.
Холбогдох албан тушаалтан: Хангамж, үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Л.Гансүх.
- Оролцогч нь ирүүлэх материалаа битүүмжлэн, хаяг, холбоо барих утасаа тодорхой бичиж, товьёглон, тогтоосон цагт ирүүлнэ.
- Сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалын үнэн зөвийг оролцогч тал бүрэн хариуцна