Намрын чуулганаар хэлэлцэх анхаарал татсан хуулиуд
УИХ-ын 2026 оны долдугаар сарын 03-ны өдрийн 58 дугаар тогтоолоор батлагдсан нийт 35 асуудлыг намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөжээ.
ХЗДХ-ийн сайд асан О.Алтангэрэл 2025 онд Хөрөнгө хураах буюу Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг өргөн барьсан. Гэвч энэ хуулийн төслийг Засгийн газар буцааж татсан гэдэг шалтгаанаар УИХ-аар хэлэлцэхгүй байгаа талаар хууль санаачлагч удаа дараа мэдээлэл хийсэн байдаг. Шинээр томилогдсон ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн "Засгийн газар 2025 оны тавдугаар сарын 26-нд өргөн барьсан Хөрөнгө хураах тухай хуулийн төслийг буцааж татаад, 2026 оны наймдугаар сарын 14-нд Засгийн газрын хуралдаанаар оруулж, холбогдох байгууллагуудаас санал авч байгаа юм байна. Энэ хуулийн төслийг Засгийн газар шуурхай өргөн барих ёстой. Би ирэх хоёр сарын дотор энэ асуудлыг шуурхай оруулж ирж, шийдэх ёстой гэж харж байна" гэсэн юм.
Үе үеийн Засгийн газар авлигатай тэмцэнэ гэж ярьдаг ч удаа дараагийн Өршөөлийн хуулиар авлигачдыг өршөөж байв. Тиймээс хууль санаачлагчийн зүгээс "Дахиж авлигын гэмт хэрэг гарахад юуны түрүүнд хөрөнгийг хураадаг энэ нөхцөл рүү аваачъя. Хураасан хөрөнгөө боловсрол, эрүүл мэднийн салбарт зарцуулъя, Тусгай сан байгуулъя" гэдэг байр суурийг илэрхийлж байв.
МАРГААН ДАГУУЛСАН ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙГ БАТЛАХ УУ?
Уг нь дээрх хуулийн төсөл нь зөвхөн янжуур тамхи бус электрон тамхи, халаадаг тамхи зэрэг никотин агуулсан бүтээгдэхүүний зохицуулалтыг чангатгах, хүүхэд, өсвөр үеийнхнийг тамхины хэрэглээнээс хамгаалах, худалдаа, сурталчилгаа, хэрэглээний хяналтыг сайжруулах зорилготой, нийгмийн тэр дундаа эрүүл мэндийн томоохон хуулийн төсөл. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллээр Монголд жил бүр ойролцоогоор 4300 иргэн тамхины шалтгаант өвчин, эрсдэлээс үүдэн нас бардаг бөгөөд энэ нь тамхины хяналтын бодлогыг чангатгах шаардлагатайг харуулж буй гол үзүүлэлтүүдийн нэг гэж хууль санаачлагчид үзэж байгаа юм.
- Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай төсөл, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай холбогдох хуулийн төсөл
- Эрдэнэсийн сангийн үндсэн болон гүйлгээ сангийн орлого, зарлагын 2026 оны гүйцэтгэл, 2027 оны төсвийн тухай" УИХ-ын тогтоолын төсөл
- "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл
- Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл
- НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- "Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого"-ын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд
- Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл
- Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл
- УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
- Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
- Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
- Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
- Конвенц соёрхон батлах тухай хуулийн төсөл
- Конвенц соёрхон батлах тухай хуулийн төсөл
- Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
- Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл
- Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл
- Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
- Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- Нийгмийн халамжийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
- Дулаан хангамжийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
- Төрийн худалдан авах ажиллагааны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
- "УИХ-ын 2027 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл
- "УИХ-ын 2027 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай" УИХ-ын тогтоолын төсөл хэлэлцэх юм байна.








