Н.Уламбаяр МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдов

Н.Уламбаяр МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдов

Энэ сарын 6,7-ны өдрүүдэд 1245 төлөөлөгчтэйгээр хуралдсан МАН-ын 30 дахь Их хурлаас тус намын Удирдах зөвлөлийн гишүүнээр Нямаагийн Уламбаяр сонгогдлоо.

Тэрбээр Археологич, түүхийн багш, бизнесийн удирдлагын магистр, эрхзүйч мэргэжилтэй. 2004 оноос эхлэн бизнесийн салбараас ажлын гараагаа эхэлж, УИХ-ын Тамгын газар, БСШУЯ зэрэг газрууд, сүүлийн жилүүдэд МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, Тамгын газрын даргаар ажиллаж байжээ. Улмаар МАН-ын энэ удаагийн 30 дахь Их хурлаар нийт гишүүдийн олонхийн саналыг авч Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогджээ.