УИХ: Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх хуулийн төслүүдийг эцэслэн батлав

УИХ: Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх хуулийн төслүүдийг эцэслэн батлав

16:55

 2022/01/31

ШУУД ҮЗЭХ: 

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах хуулийн төслийг эцэслэн баталлаа.

Үргэлжлүүлэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн дөрөв дэх хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлав. 

16:34 2022/01/31

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулж, дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв. 

Тэтгэвэр, тэтгэмж нэмэхийн тулд улсын төсөвт тодотгол хийх шаардлага үүссэн билээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав. 

УИХ-ын С.Бямбацогт төрийн үйлчилгээний албан хаагчдад нэмэгдэл цалин олгохгүй байгаа асуудлыг тодруулав. 

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "Зарим аймгуудад төрийн үйлчилгээний албан хаагчдын тоотой холбоотойгоор мэдээлэл зөрсөн тул санхүүжилт дутуу олгогдсон тохиолдол гарсан байна. Одоо бол тухайн албан хаагчдад үндсэн цалин өгөөд нэмэгдэл олгохгүй байгаа. Энэ асуудлыг арилгах чиглэлийг төсвийн байнгын хорооноос өгсөн" гэлээ. 

13:57 2022/01/31

УИХ-ын ээлжит бус чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. 

Үргэлжлүүлэн Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах хуулийн төслийг хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв. 

УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх тул чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлалаа. 

ВИДЕО: 

ЭХ СУРВАЛЖ:IKON.MN