Ургаш муутай Г.Ёндон урдах балгаа даруулахаар 260 саяын хэвлэлийн гэрээ хийжээ

Ургаш муутай Г.Ёндон урдах балгаа даруулахаар 260 саяын хэвлэлийн гэрээ хийжээ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам бол манай улсын экспортын голлох орлогыг бүрдүүлж, эдийн засагт валют оруулж ирэх ёстой төрийн чухал яам.

Гэвч цар тахлаар ам хаасан энэ яам, салбарын сайд Г.Ёндон бэлэн байгаа бүтээгдэхүүнээ ч гаргаж чадахгүй, дээрээс нь нэмээд шатахууны нөөцөө ч бүрдүүлж чадахгүй бүдэрч яваа бүтэлгүй сайд нарын нэг болоод байгаа юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ мэт бүтэл муутай сайд нараа зайлуулахын оронд эсрэгээрээ тарьсан балгаа хэвлэлээр угаах замаар дар гэсэн чиглэлийг өгсөн бололттой.   Тодруулбал Г.Ёндон сайд нь яамныхаа Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргалаар дамжуулан нэр бүхий 13 хэвлэлтэй

тус бүр нь 20 сая, нийт 260 сая төгрөгийн мэдээлэл, сурталчилгааны гэрээг байгуулсан байна. Уг гэрээ энэ оны 10 дугаар сарыг дуустал үргэлжлэх бөгөөд гэрээний хүрээнд Г.Ёндон сайдыг муулахгүй байхаар албатууд нь үүрэгдэж шаардаж байгаа гэх мэдээлэл байна.