Жүжигчин Цогтоо бүтэн тайчжээ

Жүжигчин Цогтоо бүтэн тайчжээ

Сүүлийн үед эрчийг аваад буй жүжигчин У.Цогбаяр буюу Цогтоо +18 сэдэв бүхий инээмдийн цувралаа гаргаж эхэлснээс хойш үзэгчдийн таашаалд нийцэх болж орчин цагийн тайз, дэлгэцнээ хошин урлагийн цоо шинэ од болон гялалзах болов. Түүний тоглосон дүр бүхэн хүндээ хүрч, эргээд тухайн уран бүтээл ч амжилт дагуулах болсон гэдэг. +18 сэдвээрээ аль хэдийнэ өндрөө авчихаад буй жүжигчин залуу маань энэ удаад дахин нэг шат ахиж, бүрэн нүцгэлжээ.

Харин ялдамхан охид, бүсгүйчүүдийн хааяа нэг тайчдаг орон зай руу түрэмгийлэн орж  бүтэн тайчсан жүжигчин залуугийн маань нүцгэн дүр төрх ямаршуу харагдах нь сонирхолтой байна. Хэрэв та бүхэн үүнийг олж мэдэхийг хүсвэл ирэх 4 сарын 1-нд бүх кино театруудаар нээлтээ хийх романтик, инээдмийн "Миний сахилгагүй залуу" уран сайхны киног үзээрэй. 

Тус кинонд жүжигчин У.Цогтбаяр, Б.Замилан нар гол дүрд тоглосон бол О.Амгаланбаатар, Э.Ариунзаяа, Х.Жулдыз, О.Итгэл, Л.Гантулга нарын жүжигчид бусад дүрийг бүтээжээ. Цаг гаруй хугацаанд үргэлжлэх энэхүү уран бүтээл инээдмийн баярын өдөр таны элгийг эмчлэх хамгийн шилдэг кино болсон гэдгийг кино багийнхан хэлж байна. Хайр дурлал, сэтгэл хөдлөл, инээд, хөнгөн гуниг, нөхөрлөл гээд залуусын амьдралд тохиолддог үйл явдлыг найруулагчийн уран шийдлээр таны өмнө дэлгэх энэхүү бүтээл танд таалагдах нь гарцаагүй.