Ханиад томуунаас сэргийлэх МОНГОЛ АРГА

Ханиад томуунаас сэргийлэх МОНГОЛ АРГА

Ханиад томуугийн өвчлөл ихсэж байгааг эрүүл мэндийн байгууллагаас мэдээлж буй.

Иймээс уламжлалт анагаах ухааны аргаар дархлаагаа дэмжин, дулаан хувцаслаж явахыг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвөөс зөвлөлөө. 

Өвлийн улиралд туссан хүйтэн сэрүүн өвчинд төөнөх, халуун жин тавих заслын арга их тохиромжтой аж. Тодруулбал

  • Хүйтэнд амны хаалт хэрэглэнэ. Энэ нь хүйтэн агаар шууд бие рүү орохоос сэргийлнэ. 
  • Байнга малгай өмсөх. Толгой бол бүх биеийг удирддаг тул хамгийн сайн хамгаалах учиртай.
  • Өглөө, орой сэрүүн тул сайн дулаан хувцасла.
  • Даарсан бол араас нь заавал халуун зүйл уухыг зөвлөв.

Гэрийн нөхцөлд:

  • Хар даавуунд шар тос эсвэл сүүлний тос шингээж халаагаад даарсан газрууддаа жин тавих. Мөн хүйс, хатан хүзүү буюу хүзүүний товгор хэсэг, ар нуруу, ууцны хэсгүүддээ жин тавьж болно. 
  • Халуун хуушуурыг хүнсний скочоор ороож эсвэл гялгар уутанд хийж, хүзүүний овгор хэсэг болон төвөнхийн доод хонхорт төөнөнө.
зураг
 

Хоёр хүртэл насны хүүхдэд ханиад томуугаар өвдсөн үед гэрийн нөхцөлд хийж болох уламжлалт заслын хувьд дараах зөвлөмжийг хүргэж байна.

зураг