Н.Алтанхуяг: ОНТРЭ-гийн лиценз гэж байхгүй. Тэр лиценз Монголынх болсон байх ёстой
УИХ дахь АН-ын бүлгээс Оюутолгойн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр " Рио Тинто компанийн гаргасан мэдээлэлд Оюу Толгойн зээлийн хүүгийн хувь хэмжээг бууруулах, энэ онд ногдол ашиг хүртэх тухай огт дурдаагүй. Эсрэгээрээ Онтрэ компанийн эзэмшиж байгаа лицензийн асуудлаар тодорхой ойлголцолд хүрсэн тул энэ төслийг урагшлуулахаар болсон гэх ноцтой агуулга байна" гэв.
Харин Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Онтрэгийн лиценз гэж байхгүй. Тэр бол Монголын лиценз болсон байх ёстой. Монгол Улс Онтрэтэй хэлэлцээ хийх ямар ч шаардлагагүй. Г.Дамдинням АМНАТ-ын төлбөрийг багасгана гээд хууль санаачлаад гүйгээд байгаа нь ашиг сонирхлын зөрчил" гэв.
Гишүүд дарах байр суурийг илэрхийлэв.
Б.Жаргалан: Засгийн газрын Оюу Толгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээр амжтлтта болсон талаар маш сүртэй мэдэгдэл хийж байгаа. Харамсалтай нь, мэдэгдэлд дурдсан асуудлдууд нотлогдох баримтаар батлагпахгүй байгаа. Тухайлбал зээлийн хүүг бууруулсан хувь хэмжээ, энэ онд багтаж ногдол ашгаа хүртэнэ гэх мэт. Гэтэл хөрөнгө оруулагч тал буюу Рио Тинто хэлэлцээрийн асуудлаар гаргасан хэвлэлийн мэдээнд ямар ч тодорхой тоо баримт дурдагдаагүй байна.
120 дугаар тогтоолыг баталсан. үүний нэгдүгээрт Онтрэгйин комданийн эзэмшиж байгаа лицез Оюутолгойн гэрээнд тусдаа арга хэмжээ авах ёстой гэдэг маш тодорхой чиглэл өгсөн. Мэдээллийн маш их зөрүү байна. Үүнийг нягтлах хэрэгтэй. УИХ-д хүртэл ямар ч мэдээлэл алга.
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг: 2013 онд УИХ дээр Оюутолгойн асуудлаар мэдээлэл хийсэн. Онтрэгийн хайгуулын лицензийг ашиглалтын лиценз болгон хувиргаж өгөх үйл явц нь хууль зөрчсөн. Дараа нь лицензийг түдгэлзүүлсэн. тэр бол Монголын лиценэз болсон байх ёстой. Рио Тинтой гэдэг компанитай Монгол Улс яривал ярина. Онтрэ гэдэг компанитай хэлэлцээ хйих ямар ч шаардлага байхгүй. АМНАТ-ын төлбөрийг багасгана гээд хууль санаачлаад гүйгээд байгаа нь Г.Дамдиннямын ашиг сонирхлын зөрчил. Хүмүүс надад нотлох баримт явуулж байгаа.
Л.Мөнхбаясгалан: Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг намрын чуулганаар эцэлэн батална. УИХ-ын гишүүд бүтэн хоёр сар гаран энэ асуудлаас холдоно. Эцэслэн батлахад хэн ч асуулт асуухгүй, шууд алх цохино. Хардаж байгаа шалтгаан нь дэлхийд зэсийн үнэ өмнө байгаагйүгээр өсчихсөн бахад майнах буулгая аа гээд оруулж ирж байна. Энэ бол Отрэ-д зориулж буулгаж байгаа хууль гэж харж байна.
Д.ХАДААН / EGUUR.mn /







