ЗХУТ: Есдүгээр сарын 1-нд улсын дугаарын тэгш, сондгойгийн хязгаарлалт үйлчлэхгүй
Автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгой орноор нь хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт үргэлжилж байна.
Нийслэлийн автозамын ачааллыг бууруулах зорилготой энэхүү шийдвэр есдүгээр сарын 12-ныг дуустал хэрэгжинэ. Гэхдээ энэ хугацаанд ердөө ганц өдөр буюу есдүгээр сарын 1-нд тэгш, сондгойгийн хязгаарлалт үйлчлэхгүйг Замын Хөдөлгөөний Удирдлагын Төвөөс мэдээлэв.
Харин есдүгээр сарын 2-ноос тэгш, сондгойгийн хязгаарлалт бүсчлэл харгалзахгүйгээр 07:00-21:00 цагт мөрдөгдөх юм.









