СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гацуурын гэрлээс болж дахин 1 айл шатжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гацуурын гэрлээс болж дахин 1 айл шатжээ

Цагдаагийн байгууллагад 2023 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдрийн 07:10 цагийн үед  Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт…… 10 давхар барилгын 4-р давхрын айлд гал гарлаа гэх дуудлага бүртгэгджээ.

Түймрийн улмаас долоон хүн амь хохирсоны дөрөв нь хүүхэд байна. Урьдчилсан байдлаар шинэ жилийн гацуур модны гэрлэн чимэглэлээс үүдэн гал гарсан байж болзошгүй гэнэ. Цагдаагийн байгууллагаас мэргэжлийн байгууллагатай хамтран хойшлуулшгүй ажиллагааг явуулж байна.

Жил бүрийн энэ үеэс эхлэн шинэ он гарах хүртэл айл, албан байгууллага бүр хоймортоо гацуур мод залж баярын уур амьсгал оруулдаг. Гэвч зарим гацуур модны шатамхай чанар өндөр байдаг тул худалдан авахдаа галд тэсвэртэй материалаар хийгдсэн гацуур худалдан авч, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх нь чухал юм.

Иймд Цагдаагийн байгууллагаас дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

  • Гацуур модны гэрлийг байнга асаахгүй байх,
  • Бусад төрлийн гэрлэн чимэглэлийг байнга асаахгүй байх,
  • Зөвхөн насанд хүрсэн хүнтэй үед асаалттай байлгах,
  • Гэрлэн чимэглэл нь гэмтэлтэй эсэх, халалт үссэн эсэхийг тогтмол шалгах,
  • Бага насны хүүхдийг цахилгаанд цохиулахаас сэргийлэх,
  • Тэжээлийн утасны орооцолдоог гаргаж хэрэглэх,
  • Гацуур болон бусад тоглоом, гэрлэн чимэглэлийг тогтвортой байршуулах,
  • Мэргэжлийн байгууллагын асаасан бол унтраа, залгасан бол салга гэдэг аюулгүй зарчмыг байнга хэрэгжүүлж, шинэ жилийн гацуур модноос үүсэлттэй галын аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Б.НАРАНГЭРЭЛ