Э.Ариунтунгалаг: Хүмүүсийн хандлага өөрчлөгдөөд ирэхээр дагаад орчин ч өнгө нэмээд ирдэг

Э.Ариунтунгалаг: Хүмүүсийн хандлага өөрчлөгдөөд ирэхээр дагаад орчин ч өнгө нэмээд ирдэг

Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Э.Ариунтунгалагтай ярилцлаа. Тэрбээр 2020 оны орон нутгийн сонгуулиар нийслэлийн Сүхбаатар дүүргийн иргэдийг итгэлийг хүлээн төлөөлөгчөөр сонгогдож, амжилттай ажиллаж яваа залуу улс төрч эмэгтэйчүүийн төлөөлөл юм. 

Та өмнө нь манай редакциар дамжуулан ажлын тайлангаа ард иргэддээ хүргүүлж байсан. Тайланд дурдагдаагүй ажил, арга хэмжээг нэрлээч гэвэл юуг хэлэх вэ?

Бид иргэдийг төлөөлж, тэдний эрх ашгийг хамгаалж, бодлого шийдвэрт тусгаалах, эргээд төрийн үйлчилгээг хүн нэг бүрд хүргэхийн төлөө сонгогдсон. Тийм учраас энэхүү үүргээ биелүүлэхийн төлөө хичээж ажиллах ёстой. Тэр утгаараа төсвийн болон ОНХС-ийн хөрөнгөөр хийж хэрэгжүүлсэн ажил, төр, хувийн хэвшил, ОУ-ын байгууллагуудын дэмжлэг тусламжтайгаар хийсэн ажлаа та бүхнээр дамжуулан тайлагнасан.

Тэр цагаас хойш нэг сар өнгөрсөн байна. Сүүлд миний бие өөрийн санаачилгаар хорооны нутаг дэвсгэрт иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хоггүй орчин нөхцөл бүрдүүлэх зорилгоор хорооны 5 байрны 6 орцод ГХУС, Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг зөвлөмж зураг зуруулах, 39-р байрны арк, Ногоон урлан СӨХ-ийн хогийн сав, Камин галлерейгийн хогийн савыг байгал дэлхийгээ хамгаалах, хоггүй цэвэр орчин бүрдүүлэх уриалгатай зураг зурж чимэглэн иргэдэд уран зургааар дамжуулан амьдрах орчноо сайжруулах үндэслэлээр “Уйлган” төрийн бус байгууллага, зураач Н.Бат-Эрдэнэ хамтарч “Гэрэлт ирээдүй” төслийг хэрэгжүүлсэн. Төслийн үр дүнд иргэд маань амьдрах орчин эрүүл, аюулгүй байснаар ямар их зүйлд нэмэр болдог, ямар их эерэг өөрчлөлт ачирдаг вэ гэдгийг маш сайн ойлгосон гэж харж байгаа. Цаашид энэ мэт анхан шатны нэгж, айл өрхийн орчныг сайжруулах чиглэлийн ажлуудыг идэвхийлэн хийх ёстой юм байна гэж харж байгаа. 

Та анхан шатны нэгж гэж ярилаа. Үнэхээр дүүргийн өнгө төрх хорооноос эхлэх учиртай. Сүүлд хорооныхоо зарим иргэдэд чиглэсэн соён гэгээрүүлэх үйл ажиллагаа анхаарал татаж байсан шүү?

Манай нийгэмд чимээгүй аюул дагуулсаар байгаа нэг үзэгдэл бол архидалт. Архинаас болж айл гэрийн аз жаргал хийсэж байхад архинаас болж залуучууд амь нас, эрүүл мэнд, цаашлаад ирээүйгээрээ хохирох явдал гарсаар байна. Тиймээс ерөөсөө энэ нийгмийн хор болсон архи, согтууруулах ундааны хэрэглээх бууруулах, иргэдээ соён гэгээрүүлэхэд бага ч гэсэн нэмэр болоё гэдэг санаачилгыг гаргаад хорооны  хэсгийн байцаагч Н.Пүрэвбаатар, “Бага алтан нар” төрийн бус байгууллагатай хамтарч архичид аминчлах уулзалтыг хорооны Иргэний танхимд тогтмол зохион байгууллаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхгүй, архины хамаарлаас баг багаар гаргах, тогтвортой ажилтай болгох, гэр бүлийн салалтаас урьдчилан сэргээлэх талаар сургалт уулзалтыг хийж байгаа. Нэг удаагийн уулзалтаар их зүйл ойлгоод архинаас татгалзаж байгаа нэгэн байхад хоёр гурав хэлүүлж, хойноос нь хөөцөлдөж байж хэрэглээгүй болгох хэсэг ч байна. Хамгийн гол нь бид энэ төрлийн ажлыг тогтмолжуулж чадсан нь өндөр ач холбогдолтой. 

Хүн нь засраад ирэхээр орчин дагаад өнгө зүс ороод ирдэг сайн талтай. Тиймээс бид Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагыг дэмжин мод тарих Үндэсний өдрийн хүрээнд 17 дугаар хороонд байрлах Богд Зонхова хайрханд 1500 ширхэг 5 төрлийн мод тарисан байна. 

Олон хүний дунд янз бүрийн л бэрхшээлтэй, асуудалтай хүн байдаг шүү дээ. Зарим хүмүүст зайлшгүй төрөөс тусалж дэмжих шаардлага гардаг. Ийм иргэдэд чиглэсэн ажил, арга хэмжээг зохион байгуулж байна уу?

Ерөөсөө л бидний үндсэн үүрэг тэр шүү дээ. Иргэдэдээ хүрч ажиллаж байж сая тэднийг төлөөлсөн гэж өөргийгөө үзэх ёстой. Манай хорооны 22 дугаар байранд оршин суугч Б.Сарантуяа нь асран хамгаалах үр хүүхэд, хамаатан садан байхгүй бусдын асаргаанд байх шаардлагатай ,хэвтэрт байдаг хүн. Тиймээс 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн Улаан загалмай хороотой хамтран хүнсний тусламж өгч “Ачлал хүүхэд” хөгжлийн бэрхшээлтэй иргэний асрамжийн газарт тус иргэнийг хэвтүүлэн эмчлүүлж, асруулж байна. Мөн дүүргийнхээ Улаан загалмайн хороотой хамтарч тус хорооны хөгжлийн бэрхшээлтэй 12 хүүхэд, өндөр настай 32 иргэн, Ковид-19 өвчнөөр өвчилж гэртэй тусгаарлагдаж хоол хүнсний дутагдалд орсон 39 өрх, өрх толгойлсон 4 эхчүүдэд хүнсний буцалтгүй тусламж үзүүлсэн. Хүнд үеийг хамтдаа давж гарсны дараа сая л санаа амарч байна. 

Ер нь Коронавирүст халдвар цар тахлын үед тархалтыг бууруулах зорилгоор “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”, халдварын тархалтыг “Улаан түвшинд” шилжүүлсэнтэй холбогдуулан батлагдсан тохиолдлын гэрийн тусгаарлалт, эмчилгээнд байгаа иргэд болон ойрын хавьтал гэрийн ажиглалтанд байсан, хүнсний тусламж шаардлагатай 24 өрх, хүнсний дэмжлэг шаардлагатай байгаа зорилтод бүлгийн 32, нийт 56 өрхөд хүнсний багцыг гэрээр нь хүргэж бид эрвийх дэрвийхээрээ л ажилласан даа.