Улаанбаатар олон улсын явган алхалт 8/21-8/23 хооронд

Улаанбаатар олон улсын явган алхалт 8/21-8/23 хооронд

“Улаанбаатар” олон улсын явган алхалтын баяр найм дахь удаа Улаанбаатар хот, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт зохион болж байна. 

Энэ удаа Нидерланд, Япон, Унгар, Бүгд Найрамдах Солонгос улс, Бүгд Найрамдах Чех улс, Австрали, Бүгд Найрамдах Хятад Ард улс, Оросын Холбооны улс, Бүгд Найрамдах Тажикистан Улсаас 110 зочин, төлөөлөгч, Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргээс 600 гаруй оролцогч оролцож байна. Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Явган алхалтын холбооноос хамтран зохион байгуулдаг энэ алхалт жилээс жилд цар хүрээгээ тэлж, олон улсын найрамдал, нөхөрлөл, эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлсэн чухал үйл ажиллагаа болон өргөжиж байна.

"Улаанбаатар" олон улсын явган алхалт энэ сарын 21-23-ны өдрүүдэд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт болж байна.

Энэхүү арга хэмжээнд Монголын алхалтын ТББ-үүд болон Монгол Оллэ төслийг хэрэгжүүлэгч нар  Улаанбаатар хотын Аялал жуулчлалын байгууллагууд, БНСУ-ын “Жэжү Олле” нийгэмлэгийн зочид төлөөлөгч , аялагч нар оролцож байгаа бөгөөд Монгол улсад алхалтын аялал жуулчлал , стандартын алхалтын зам байгуулах төслийг Монгол оллэ ТББ 2016 оноос хөгжүүлж эхэлсэн бөгөөд Монголын байгаль, аялал жуулчлалын онцлогт тохирсон явган аяллын чиглэлүүдийг бий болгож, Гадаадын жуулчдын очих дуртай газрын нэг болоод байна.