ЭМДС-аас зарцуулсан 35.4 сая төгрөгийг буруутай иргэнээр нөхөн төлүүлжээ

ЭМДС-аас зарцуулсан 35.4 сая төгрөгийг буруутай иргэнээр нөхөн төлүүлжээ
ЭМД-ын сангаас 35 сая 496 мянган төгрөг зарцуулсныг хуулийн хүрээнд буруутай этгээдээр нөхөн төлүүлж, ЭМД-ын санг хохиролгүй болгосон гэж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээлэв.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Тэгвэл энэ оны наймдугаар сарын 06-13-ны өдрүүдэд 64 иргэнд ЭМД-ын сангаас 35 сая 496 мянган төгрөг зарцуулсныг хуулийн хүрээнд буруутай этгээдээр нөхөн төлүүлж, ЭМД-ын санг хохиролгүй болголоо.

 Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйл: Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг нөхөн төлүүлэх 12.1.1.гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлнэ гэж заасан байдаг ажээ.