Сонгуулийн ерөнхий хорооны даргаар Н.Мягмарыг томиллоо
УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны даргаар Н.Мягмарыг томиллоо.
СЕХ-ны даргыг томилох нууц санал хураалтад 103 гишүүн оролцож, 75 нь дэмжлээ. Түүнийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос санал болгосны дагуу томилж байгаа юм.
Н.Мягмарын танилцуулга:
- 1994-1998 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль, эрх зүйч мэргэжил, бакалавр
- 1999 онд МУИС-Хууль зүйн дээд сургууль, хууль зүйн магистр зэрэг
- 2005 онд Америкийн Их Сургууль, Вашингтоны Хуулийн Коллежийн хууль зүйн ухааны магистр
Эрхэлсэн ажил
- 1999-2006 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуульд багш,
- 2006-2007 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газар болон Төрийн захиргааны удирдлагын газарт ахлах мэргэжилтэн,
- 2007-2009 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга,
- 2009-2010 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал,
- 2010-2012 онд Монголын хөлөг онгоцны бүртгэл ХХК-ийн Захиргааны менежер,
- 2012-2014 онд Хууль зүйн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга,
- 2014-2016 онд МУ-аас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газарт Консул,
- 2017-2018 онд Азийн хөгжлийн банкны төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгжийн менежер,
- 2018-2023 онд ЗГХЭГ-ын Хууль, эрх зүйн газрын дарга,
- 2023-2024 онд УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын дарга,
- 2024-2026 онд ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга
- 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс ЗГХЭГ-ын дэд дарга









