Н.Сэлэнгэ дахин дэлхийн цомын аварга боллоо

Н.Сэлэнгэ дахин дэлхийн цомын аварга боллоо

Канад Улсын Эдмонтон хотод “UIAA”-ын мөсөнд авиралтын дэлхийн цомын цуврал тэмцээн зохион байгуулагдаж байна. Тус дэлхийн цомын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн Спорт аялал жуулчлалын 3-р курсийн оюутан, “Сутайн бор” клубийн тамирчин ОУХМ Нямдоогийн Сэлэнгэ алтан медаль хүртлээ.Тэрбээр ийнхүү дэлхийн цомын цуврал тэмцээнээс тав дахь алтан медалиа хүртэж байна.