Дэм дэмэндээ дүүргээ хөгжүүлье

Дэм дэмэндээ дүүргээ хөгжүүлье

Нийслэлийн Сүхбаатар дүүүргийн ИТХ-ын төлөөлөгч Э.Ариунтунгалаг төлөөлөгчөөр сонгогдсоноос хойш чамгүй ажлыг иргэд, олон нийт рүү чиглүүлэн хийжээ.Тэрбээр төр, хувийн хэвшил болон ОУБ-тай хамтранч багагүй ажлыг хийж, хэрэгжүүлжээ. Үүний зэрэгцээ өгөх хүн ганцаасаа гэдэгчлэн өөрийн санаачилгаар ч хэрэгжүүлсэн ажил мөн бий. 

Ковид-19 халдварт өвчний улмаас Монгол улсын хэмжээнд цар тахал өвчний дэгтэл ихсэж байгаатай холбогдуулан 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдөр СБД-ийн ИТХурлын төлөөлөгч Э.Ариунтунгалаг тус хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 14 сууц өмчлөгчийн холбоонд ариутгалын бодис болон бусад эд материалын бодис болон бусад эд материалын тусламж өгч ажиллажээ. 

2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр XVII жарны Цагаанчин үхэр жилийг угтуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс сар шинийн баярыг тохиолдуулан 90-ээс дээш настай 13 азай буурлууддаа гарын бэлэг хүргүүлснийг Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Э.Ариунтунгалаг гардуулан өгөв.

2021 оны 05 дугаар сарын 23-ны өдөр нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Бадарсан, Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Э.Ариунтунгалаг, Ц.Шижир нар Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны  зорилтот бүлгийн 100 хүүхдэд гарын бэлэг өгсөн.

2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Э.Ариунтунгалаг, Ц.Шижир нар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ногоон урлан хотхон СӨХ-д бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан 80 ширхэг мод бэлэглэж 9, 10, 11 дүгээр байрны арын хашааг моджуулахаар болсон.

2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нийслэлийнн ИТХ-ын төлөөлөгч Д.Бадарсан, Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Э.Ариунтунгалаг, Ц.Шижир нар Олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан тус хорооны 80-с дээш настай 77 ахмад  настад хүндэтгэл үзүүлжээ.

ИТХ-ын төлөлөлөгч Э.Ариунтунгалаг 2022 оны Олон улсын хүүхдийн баярын өдрийг тохиолдуулан хорооны зорилтод бүлгийн хүүхдүүдэд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Бадарсан, Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Шижир нарын хамтаар гарын бэлэг хүргүүлэн ажиллав.