Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох хэрэгт 208 хүнийг яллагдагчаар татжээ
Хууль бусаар ашигт малтмал олборлосон хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн талаар Экологийн Цагдаагийн Албанаас мэдээллээ.
Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг нь ашигт малтмалын нөөц, тархалтын байдлаас хамаарч Өвөрхангай, Дорноговь, Говь-Алтай, Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт зонхилон үйлдэгдэж байна.
Тодруулбал,
- Сэлэнгэ аймгийн прокурорын газар 14 хэрэгт,
- Говь-Алтай аймгийн прокурорын газар 13 хэрэгт,
- Өмнөговь аймгийн прокурорын газар 12 хэрэгт,
- Баянхонгор аймгийн прокурорын газар найман хэрэгт,
- Өвөрхангай аймгийн прокурорын газар долоон хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна.









