УДШ: Ногоон автобусны хэргийг хэлэлцэнэ

УДШ: Ногоон автобусны хэргийг хэлэлцэнэ

"Ногоон автобусны хэрэг" гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдаан өнөөдөр /2026.03.16/ боллоо. Тэднийг залилах, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, эрх мэдлээ ашиглан бусдад давуу байдал бий болгосон зэрэг хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм. Хуралдаанд шүүгдэгчид, тэдний өмгөөлөгчид, хохирогчийн тал болон прокурорын гаргасан гомдол, эсэргүүцлийг хэлэлцсэн байна.

Танхимын нийт шүүгчийн хуралдаанаар шүүгдэгчид, тэдний өмгөөлөгчид, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах гэх үндэслэлд хамаарч буй тул хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.

Өнгөрсөн хоёрдугаар сарын 27-ны өдөр Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэргийг хэлэлцэж, хэрэгт нэмэлт судалгаа шаардлагатай нөхцөл байдлыг харгалзан шүүх хурлыг хойшлуулаад байсан юм.