Шинэ дэвшилт холбоо байраа буулгаж, шинээр барих гэж байгаа тул С.Зориг агсны хөшөөг түр нүүлгэн шилжүүлжээ

Шинэ дэвшилт холбоо байраа буулгаж, шинээр барих гэж байгаа тул С.Зориг агсны хөшөөг түр нүүлгэн шилжүүлжээ

Төв шуудангийн урд талд байрлах Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, ардчилсан хөдөлгөөний анхдагчдын нэг С.Зориг агсны хөшөөг нүүлгэн шилжүүлжээ.

Шинэ дэвшилт холбоо байрыг шинээр барих гэж байгаа учир С.Зориг агсны хөшөөг Сүхбаатар дүүргийн долоодугаар хороонд орших Ардчиллын ордны гадна байрлуулсан байна.

Энэ талаар Монголын Ардчилсан Холбооноос дараах тайлбарыг гаргажээ.

ТАЙЛБАР: Сүхбаатар дүүргийн төр захиргааны байгууллага, мэргэжлийн албад тус тус хянан зөвшөөрч түүнчлэн хөрөнгө оруулагчтай тохирсноор Шинэ Дэвшилт Холбоо / ШДХ/ өмчлөлийн барилгаа буулгаж улмаар шинэчлэн барих шаардлагынхаа дагуу Монголын төр, нийгмийн зүтгэлтэн, МоАХ-ны анхны Ерөнхий зохицуулагч Санжаасүрэнгийн Зориг агсны хөшөөг нүүлгэж аюулгүй газарт түр шилжүүлэн байрлуулах хүсэлтээ 2026 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Монголын Ардчилсан Холбоонд 04/2 тоотоор ёсчлон ирүүлсэн юм.

Бид Зохиогчийн эрхийн хуулийн хүрээнд уран барималч Б.Дэнзэнтэй зөвшилцсөн болно.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав