Манай улсад эрчим хүчний шинэ эх үүсвэр болон өргөтгөлийн ямар төслүүд хэрэгжиж байна вэ?

Манай улсад эрчим хүчний шинэ эх үүсвэр болон өргөтгөлийн ямар төслүүд хэрэгжиж байна вэ?

Эрчим хүчний хэрэглээ тогтмол өсөж байгаа тул эх үүсвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүсэж байна.

Хэрэглээг хангаж дийлэхгүй байгаагийн улмаас зарим хэсэгт хэрэглээг хязгаарлахдаа тулж буй. Иймд эрчим хүчний сэргэлтийн бодлогын хүрээнд манай улсад ямар төслүүд хэрэгжиж байгаа болон хэрэгжих гэж буй талаар Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн газраас танилцуулсан мэдээллийг хүргэе.

2021-2030 онд эрчим хүчний ямар төслүүдийг хэрэгжүүлэх вэ?

Эрчим хүчний сэргэлтийн зорилтын хүрээнд дараах төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх юм байна. 


 22 төсөлд 14.9 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай 

Дараах төслүүдийг нэгэн зэрэг хэрэгжүүлэхэд манай улсын одоогийн эдийн засаг даахгүй учраас үе шаттайгаар хэрэгжүүлэх аж. 


Удаашралтай болон зогсоод буй төслүүдийн шалтгаан

Төслүүдийн дэлгэрэнгүй мэдээлэл болон ажлын явцын талаар танилцууллаа. 

  • Тавантолгойн дулааны цахилгаан станц: Төслийн ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг гурван удаа зохион байгуулсан. Тендер амжилтгүй болсон. 
  • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц: Төслийн ерөнхий гүйцэтгэгчийг сонгосон. Зам гүүр, цахилгаан хангамж, ажиллагсдын болон офисын барилга барих ажлууд хийгдэж байна. Мөн цахилгаан станцын ажил удаан явж байгаа нь хятадын талын зээлийн нөхцөлийн онцлог гэдгийг албаныхан онцлов. 
 
  • Чойбалсангийн дулааны цахилгаан станц: Ерөнхий гүйцэтгэл 95 хувьтай, 2024 оны I улиралд ашиглалтад орно. 
  • Багануурын цахилгаан станц: Концесс эзэмшигчийн зүгээс төслийн компанийн хяналтын багц хувьцааг хувийн хэвшилд шилжүүлэхээр ажиллаж байна. 
  • Бөөрөлжүүтийн цахилгаан станц: Ерөнхий гүйцэтгэл 35 хувьтай. Эхний блокийг 2024 оны III улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. 

  • Дулааны II ЦС дээр 100 МВт-ын хийн цахилгаан станц барих: Санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэхээр хамтран хэрэгжүүлэх түншүүд хайж байна. 
  • Дулааны IV ЦС-ыг 500тн/ц хүчин чадалтай зуухаар өргөтгөх: Санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэхээр ажиллаж байна. 
  • Дулааны III ЦС-ын хүчин чадлыг 300МВт-аар өргөтгөх: ТЭЗҮ хийгдсэн. Төслийг ОХУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр ОХУ-ын талтай хамтран ажиллаж байна. 
 
  • Амгалан дулааны станцын хүчин чадлыг 100 Гкал/ц-аар нэмэгдүүлэх: 2024 оны I улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. 
  • Оргил ачааллын горимд ажиллах дулааны эх үүсвэр /4 хий/ барих: ТЭЗҮ хийгдсэн. Эхний үе шатны санхүүжилт 2024 оны Улсын төсөвт тусгагдсан. 

35 МВт-ын нарны болон 15 МВт-ын салхин цахилгаан станц ашиглалтад орно 

зураг
 
 
  • Ховдын Мянгад 10 МВт-ын НЦС, /2022.06 сард ашиглалтад орсон/
  • Говь-Алтай, Алтай суманд 300 кВт-ын НЦС /2022.08 сард ашиглалтад орсон/
  • Завхан, Улиастай 5 МВт НЦС, /2022.11 сард ашиглалтад орсон/
  • Говь-Алтай, Есөн-булаг 10 МВт НЦС, /Барилга угсралтын ажил 98 хувьтай/
  • Хөвсгөл, Мөрөн 10 МВт НЦС, /Барилга угсралтын ажил 79 хувьтай/
  • Говь-Алтай, Халиун 15 МВт СЦС, /ТЭЗҮ-ийн үр дүнгээс гарсан зөвлөмжийн дагуу салхин цахилгаан станцыг нарны цахилгаан станц болгон өөрчлөхөөр болсон/

Хэрэглэгчдийг хязгаарлалт үүсэх эрсдэлийг бууруулах том чадлын хуримтлуур 

 

Оргил ачааллын үед жилд 58.5 ГВт.ц эрчим хүч нийлүүлэн импортын эрчим хүчийг бууруулж, чадлын дутагдлаас үүсэх хэрэглэгчдийн хязгаарлалт үүсэх эрсдэлийг бууруулах зорилготой том чадлын хуримтлуур энэ сарын 8-ны өдөр нэгдсэн сүлжээнд залгагдаад байна. 

Уг төсөл нь АХБ-ны зээл, буцалтгүй тусламжийн 114.95 сая ам.доллароор хэрэгжжээ. 

 

 
зураг
 

 


Байгальд ээлтэй, шинжлэх ухаан, дэвшилтэт технологид суурилсан ямар хөгжлийн төслүүд хэрэгжих вэ? 

НОГООН УСТӨРӨГЧИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ТӨСӨЛ 

Төслийн явц: "Монгол Улсад устөрөгчийн эрчим хүчийг ашиглах бодлогын баримт бичиг боловсруулах" суурь судалгааны ажлыг Япон Улсын Эрчим хүчний судалгааны хүрээлэнгийн холбоогоор 2023-2024 онд хийж гүйцэтгүүлэхээр хамтран ажиллаж байна. 

 

ЦӨМИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ТӨСӨЛ 

III+ цөмийн реактораас дээш технологитой бага оврын цөмийн эх үүсвэрийг барьж ашиглах талаар төслийг суурь судалгаа хийнэ. 

Төслийн явц: Судалгаа хамтын ажиллагааны механизм, туршлага судлах, хамтарсан ажлын хэсгүүд ажиллаж байна. 

 

ОХУ-МОНГОЛ-БНХАУ БАЙГАЛИЙН ХИЙ 

Төслийн явц: Монгол улсын дотоодын хийн хэрэглээг тооцоолж, хий хуваарилах, байгууламжуудын хүчин чадал, байршил, дэд бүтэц, логистикийн терманалуудын судалгаа хийх ажилд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.