Б.Пүрэвдорж: Ардын намын хулгайг зогсоохын төлөө үхтэлээ зүтгэлээ

Б.Пүрэвдорж: Ардын намын хулгайг зогсоохын төлөө үхтэлээ зүтгэлээ

Б.Пүрэвдорж: Ардын намын хулгайг зогсоохын төлөө үхтэлээ зүтгэлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл/хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцээд гишүүдийн олонхи нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ. Тогтоолын төслөөр санал хураахын өмнө УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлэв. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

Н.Батсүмбэрэлд хандаж хэлэхэд, өнгөрсөн хугацаанд Ардын намын хулгай зэлгийг болиулахын төлөө үхтэлээ зүтгэлээ.  Энэ хугацаанд асар их хулгай хийлээ. Та нарын хийсэн хулгай ч мөн ч ихдээ. Тэр болгоноосоо асар их мөнгө олсон.

Нүүрсний хулгайн мөнгөө яаж цэвэршүүлэх вэ гэдэг ийм л юм явж байгаа.

Би танд ганцхан тоо хэлье. Ховд аймагт 83 аж ахуй нэгж хувьчлагдсанаас 79-ийг нь тухайн үеийн МАН –ын хорооны дарга байсан хүмүүс авсан. Өнөөдөр энэ хувьчлал явахад хамгийн ашигтай хэдхэн компани дээр орно гэдэг үнэн. Энэ дээр нэг юм бол ил болно. Нүүрсний хулгайн мөнгө албан ёсны хөрөнгө болж  хувирна. Энэ бүх зүйлийг сая Очирбат гишүүний хэлсэнчлэн асуудалд ул суурьтай хандаж шийдэхгүй бол хуудуутай орж ирж байна. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга компаниудынхаа талаар мэдлэгтэй байгаа,  зөв зүйл бодож байгаа ч дундуур нь сиймхийгээр нь ашигладаг таны олон дарга нар байгаа. Тэд нар энийг ашиглаж хулгайн мөнгөө албан ёсны болгох ажлыг хийх гэж байна. Хяналтын багцийг нь өгөхгүй бол гадаадын хөрөнгө оруулагч нар орж ирэхгүй. Ямар ч үнээр хамаагүй хөрөнгөө албан ёсны болгох гэж байгаа. Есөн жилийн турш энэ төрд засаг барьж, хулгай хийснээ албан ёсны болгох гэсэн хүмүүсийн хүсээд байгаа зүйл болж хувирна шүү.