Дээд шүүх улс төрийн найман намын бүртгэлийг цуцалжээ
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн өчигдрийн (2026.06.22) хуралдаанаар нэр бүхий найман намын бүртгэлийг цуцалсан байна.
Монгол Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн намын жагсаалтыг шинэчлэн батлах, дээрх жагсаалтад бүртгэгдээгүй Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд заасан хугацаа /2025 оны 12 дугаар сарын 31/-ны дотор намын дүрмээ хуульд нийцүүлэн шинэчлэн бүртгүүлэх өргөдөл ирүүлээгүй учраас тус найман намын бүртгэлийг цуцалжээ. Үүнд:
- Монголын Либерал нам,
- Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нэгдсэн нам,
- Ард түмний нам,
- Хамуг Монголын Хөдөлмөрийн нам,
- Монгол шинэчлэлт нам,
- ШИНЭ нам,
- Зүй ёс нам,
- Ардчилал шинэчлэлийн намыг Улсын дээд шүүхэд бүртгэлгүйд тооцохоор тогтож, улмаар намын эд хөрөнгө, төлбөр тооцоотой холбоотой бусад асуудлыг Улс төрийн намын тухай хууль болон Иргэний хуулийн дагуу шийдвэрлэхэд энэхүү тогтоол саад болохгүйг талаар Улсын дээд шүүхээс мэдээллээ.
Мөн түүнчлэн Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам (ЭЧХН)-ын оноосон нэрийг “Эрх Чөлөө нам” (ЭЧН) болгон өөрчлөх, үүнтэй холбогдуулан намын дүрэмд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх тухай өргөдлийг хэлэлцээд бүртгэхээр шийдвэрлэсэн байна.







