Иргэд олон нийт И-баримтаас мөнгө хожино гэж нүдээ ширгэтэл хүлээж байхад эгэлгүй нэг хүн 37 удаа азтан болж их хэмжээний мөнгө хожиж байсныг бид мартаагүй. Хожим судлаад үзвэл энгийн нэгэн азтан биш цахим луйврын загалмайлсан эцэг Отгонтулга гэгч намчин болох нь илэрсэн юм.
Шинэчлэлийн ЗГ-ын үед буюу 2016 онд АН-ын засгийн үед НӨАТ-ын тухай хуулийг шинэчилж, иргэдэд худалдаж авсан барааных нь хоёр хувийг буцаан олгож, сард нэг удаа урамшууллын сугалаа зохион байгуулах болсон байдаг.
500 саяын азтан хүртэл тодорлоо гэж сүр дуулиан болж байсан тэр үед энэхүү сугалаа нь цэвэр луйвар гэдэг нь батлагдаж тухайн үеийн Ерөнхий сайдын мэдээлэл технологийн зөвлөхөөр ажиллаж байсан Отгонтулга гэгч 37 удаа азтан болж төрийн хулгай луйварт шинэ түүх нэмж байв. Зөвхөн өөрийгөө 37 удаагийн азтан болгосон энэ этгээд эргэн тойрныхоо 30-аад хүнийг ч олон удаагийн азтан болгосон гэгдэж байв. Ядарсан иргэдийн халаасыг татвар нэрээр тонож байхад ялтан энэ мэт хүмүүс давхар луйвардаж, цахим залиланг монголд нутагшуулсан гай өнөөдөр ч үргэлжилсээр байна.
Үйлийн үр хаалга андуурдаггүй гэдэг шиг 37 удаагийн азтаны маань аз нь дуусч эз нь таарсан бололтой. Луйврын хэрэг нь илэрч, залилсан мөнгө нь дууссан уу яасан, 5 шард байрлах Дашваанжил Газ дээрх авто угаалгад угаагчаар ажиллаж байгаа гэнэ.
Сайдын зөвлөхөөс машин угаагч болсон сайн эр бас болоогүй ээ, ТҮЦ машин, 11 11 төв зэрэг төрд хамаарах технологийн чухал газруудад и-баримтын төслийн нэгжийн Захирлаар ажиллаж байсан гээд бод. Ёстой л төрийн аюулгүй байдалд хамаарах газарт түмний мэдээлэл дунд жаалж явсан байгаа юм.
Нүгэл нь нүдээрээ гараад машин угааж явна уу, нүүдэл хийж, луйвраа төлөвлөж гэмгүй нэгний дүрд тоглож байна уу гэдгийг эргэн мэдээлэх болно.
Дашрамд дурдахад энэ жил и баримтын 10 жилийн ой тохиож байгаа билээ.