“Херо” Б.Баатарыг Үндэсний эв нэгдлийг бусниулах зүйл ангиар шалгаж эхэлжээ

“Херо” Б.Баатарыг Үндэсний эв нэгдлийг бусниулах зүйл ангиар шалгаж эхэлжээ

“Херо энтертайнмент групп” ХХК-ийн захирал, найруулагч Б.Баатарыг хууль хяналтын байгууллагаас саатуулан шалгаж эхэлсэн талаарх мэдээлэл гараад байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, түүнийг Тагнуулын ерөнхий газраас (ТЕГ) Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж.

Ямар зүйл ангиар шалгаж байна вэ?

Б.Баатарыг Эрүүгийн хуулийн 19.9 дүгээр зүйл буюу "Үндэсний эв нэгдлийг бусниулах" гэх үндэслэлээр шалгаж байна. Уг зүйл анги нь Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн бүлэгт хамаардаг бөгөөд харьяаллын дагуу тагнуулын байгууллага мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг юм.

Хуулийн заалт: 5-12 жилийн хорих ялтай

Эрүүгийн хуулийн 19.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ төрлийн үйлдлийг дараах байдлаар тодорхойлсон байдаг:

"Хүмүүсийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашны номлол, үзэл бодлоор дайсагнуулах, эвдрэлцүүлэх, салан тусгаарлахыг ухуулсан, уриалсан, ялгаварлан гадуурхсан, хүчирхийлсэн, эрхийг нь хязгаарласан, давуу байдал тогтоосон үйлдлийг зохион байгуулсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ"

Одоогоор түүнийг яг ямар агуулга бүхий үйлдэл, контенттой холбогдуулан шалгаж байгаа талаар албаны байгууллагаас албан ёсны дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.